LIVE: УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол банкинд очиж ажиллахдаа боловсон хүчнийг нь шүүмжилжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Улс төр 1774

LIVE: УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол банкинд очиж ажиллахдаа боловсон хүчнийг нь шүүмжилжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.05.22) Монголбанкинд очиж ажилтай нь танилцжээ

Төвбанк мөнгөний бодлогоо бие даан явуулж ирсэн. Бодлого шийдвэрт алдаа, оноотой зүйл байгаа ч олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, “саарал жагсаалт”-д хэрхэвч орохгүй байх, инфляцийг нам түвшинд барих, валютын ханшийг тогтворжуулах, зээлийн хүүг бууруулах болон олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстойг УИХ-ын дарга нийт ажилтнууд болон удирдлагуудад санууллаа.

Улсын эдийн засаг өсөлттэй байгаа ч энэ өсөлт гадаад хүчин зүйл буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнэтэй шууд холбоотой байна. Тухайлбал, нүүрсний экспорт 4 дахин нэмэгдсэн. Монголбанк бодлогын хүүгээ л оролдохоос өөр зүйл хийхгүй байна гэсэн шүүмжлэл гарах болсон. “Саарал жагсаалт”-д орох эрсдэл байсаар байна. Бидэнд дэлхийгээс нуугдах боломж байхгүй учраас “Муу нуухаар сайн илчил” гэдэг зарчмыг баримталж, бодит эдийн засгаа дэмжих шаардлагатай байна хэмээн онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар

"-Өрийг өрөөр шийдэх нь явцгүй. Тиймээс үүнээс зайлсхийж, боломж нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Мөнгөний бодлого, сангийн бодлоготойгоо уялдах ёстой. Үүнд Монголбанк, Сангийн яам чухал үүрэгтэй. Экспортыг болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж, валютын нөөцөө нэмэгдүүлэх нэгдсэн бодлого баримтлах шаардлагатай.

-Банкуудын тогтвортой байдал чухал болоод байна. Монголбанк банкуудыг хариуцаж, зохицуулдаг. Монгол Улсын мөнгөн хөрөнгийн 95 гаруй хувь нь банкны салбарт төвлөрсөн. Гэтэл банкууд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй өөр бизнест хутгалддаг, банкны эзэд банкны буюу олон нийтийн хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар, бизнес байхгүй болсон тухай ярих боллоо. Ийм байж таарахгүй учраас хуулийн зохицуулалт, Монголбанкны хяналт чухал. УИХ-ын зүгээс Төвбанкаа байнга дэмжиж, салбарын тулгуур хуулиудыг шинэчлэн баталсан ч үр дүн хүлээлтэд хүрэхгүй байна. Иймд арилжааны банкуудад тавих хяналт, шалгалтаа идэвхжүүлж, эрсдэл, засаглалын үнэлгээг сайжруулах шаардлагатай байна" гэлээ.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны хүний нөөцийн чадавхийг сайжруулах асуудлыг хөндөж, “Төвбанк бол төрийн чухал институц. Тиймээс хүний нөөц, боловсон хүчний хувьд шилдэг мэргэжилтнүүд энд ажиллах ёстой” хэмээн анхаарууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

2 Сэтгэгдэл

  1. Ч, Өлзийсайхан

    Зөв наад зах орос англи хэлтэй хэдэн хүн бна?! одоо ялангуяа баруунд банк санхүү олон улсын бизнесийн чиглэлээр сурч төгссөх залуусаар цусаа сэлбэ Гадаадын валют нд хэзээ ч хадгалж н хүү төлж болохгүй шүү

  2. Зочин

    Татварын мөнгийг үр ашиггүй цацдагаа зогсоомоор байна. Жасрай даргын үед бүсээ чангална гэж их ярьдаг янз бүрийн хурал зөвлөгөөн гадаад дотоод үр ашиггүй томилолт, барилга байшин, конторын өргөтгөл шинэтгэл, засварыг хүртэл хойшлуулдаг байсан. Гэтэл өнөөдөр яаж байна гэхээр сум, дүүрэг, аймаг хотын иргэдийн болон хурлын дарга, төлөөлөгчдөөс авахуулаад боломжтой бүх хүн гадаадад үр ашиггүй томилолтоор явж, ач холбогдолгүй хурал зөвлөгөөн шил шилээ даран хийгдэж байна. Дарга нар өөрийн болон контор саваа дахин дахин засварлаж өргөтгөл шинэтгэлд өчнөөн сая, тэрбумаар нь зарлагдаж байна. Элдэв орон тоо нэмж, толгой муутай цүнк баригчид, хамаатан садан, танил талаа ажлын байранд жуучлаж сандал ширээ бөглүүлж байна. Ингэж байж улс орон хөгжинө, дэвжинэ гэж байх уу? Эхлээд энэ үргүй зардлуудаа цэгцэлж ард түмэнд ил тод мэдээллэх хэрэгтэй байна шүү?

Сэтгэгдэл үлдээх