LIVE: Д.Эрдэнэбат: ҮХЦ эрх баригчдын талд шийдвэр гаргах вий гэж үзэж байгаа учир сануулга өгч байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 1535

LIVE: Д.Эрдэнэбат: ҮХЦ эрх баригчдын талд шийдвэр гаргах вий гэж үзэж байгаа учир сануулга өгч байна

 

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, ямар асуудлууд хэлэлцсэн талаар өнөөдөр Төрийн ордонд зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 

-АН-ын зөвлөл Хэнтийн аймгийн нөхөн сонгуультай холбоотойгоор Үндсэн Хуулийн Цэцэд мэдэгдэл гаргалаа. Учир нь хоёр долоо хоногийн өмнө нэр бүхий зарим иргэн .
Өөрөөр хэлбэл, Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулах нь эрх баригч МАН-ын эрх ашигт нийцэж байгаа бөгөөд Үндсэн хуулийн цэц тэдний талд шийдвэр гаргах вий гэж болгоомжилж байна. Хэрэв Хэнтийн нөхөн сонгууль хойшилбол Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэд, сонгогчид эрх баригч дээд байгууллагад төлөөлөлгүй болж, эрх нь маш удаан хугацаанд зөрчигдөх нөхцөл үүсэх юм.
Тиймээс ч Үндсэн хуулийн цэцэд сануулга өгч хараат бусаар ажиллаж, хууль дээдлэх ёсыг баримтлан шударга шийдвэр гаргахыг ийн мэдэгдэж байна гэлээ. 
АН-ын зөвлөлийн үзэж буйгаар Хэнтийн нөхөн сонгууль ирэх 6-р сард болох нь Үндсэн хуулийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх ямар ч шалтгаан, нөхцөл, эрхзүйн акт байхгүй гэдгийг ч онцоллоо. Иймд Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гарсан мэдээлэл, гомдлыг хууль дээдлэх зарчмыг баримтлан шударга шийдвэрлэхийг санууллаа.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх