МУГТ Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медалийн төлөө барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Жүдо 2442

МУГТ Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медалийн төлөө барилдана

 

 

Бакугийн их дуулга тэмцээнд манай улсаас 14 тамирчин хүч үзэх ба өнөөдөр тэмцээний эхний өдөр Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй долоон бөх барилдсан юм. Манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Өнөөдөр манай долоон бөх барилдсанаас дараах амжилтуудыг үзүүлээд байна.

  • МУГТ Д.Сумъяа эхний өрсөлдөгчөө цэвэр ялж одоо хэсгийн аваргын төлөө Унгарын жүдоч Каракас Хэдвигтэй барилдан ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон юм. Дагах барилдаанд Францын Р.Хеленд ялагдсанаар шагналт долоодугаар байранд орлоо.  
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү бүх өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хэсгийн аварга болж хагас шигшээд дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны Ш.Нижатад ялагдсанаар хүрэл медалийн төлөө мөн Азербайжаны А.Ибрахимтэй барилдахаар боллоо.
  • Эрэгтэйчүүдийн -60кг жинг тэргүүлэн барилдсан МУГТ Д.Амартүвшин мөн өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хэсгийн аварга болж хагас шигшээд Гүржийн залуу бөх Н.Темуртай барилдан ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Хүрэл медалийн төлөө Францын Х.Валидетэй барилдана. Хоёр бөхийн хувьд урьд өмнө нь хоёр удаа тааран барилдахад манай Д.Амартүвшин хоёуланд нь ялж байлаа. 

Ё.Басхүүгийн хэсгийн аваргын төлөө Испанийн жүдоч М.Албертог ялсан барилдааны бичлэгийг толилуулж байна. 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх