Жүдо бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн Бакугийн их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ. Уг тэмцээнд дэлхийн шилдгүүд хуран цуглах ба одоогийн байдлаар 57 орны 431 жүдоч оролцох болоод байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй долоон бөх барилдана.
Эрэгтэйчүүдийн -60кг жинг МУГТ Д.Амартүвшин тэргүүлэн барилдах тул А хэсэгт эхний тойрогт гоц мөргөөд байгаа юм.
Харин С хэсэгт Л.Өнөболд эхний тойрогт Туркын Аккус Михрактай барилдах оноолт гарчээ.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд манай улсаас мөн жүдоч хүч үзэх ба В хэсэгт Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Молдавын В.Денистэй барилдах оноолттой байна.
Харин D хэсэгт Ё.Басхүү эхний тойрогт Болгарын жүдоч Т.Возудартай барилдах оноолт гарчээ.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд мөн хоёр бөх барилдах ба Л.Сосорбарам А хэсгийн эхний тойрогт Гвиней-Бисау улсын жүдоч Ц.Такианатай барилдах оноолт гарчээ.
Мөн жингийн D хэсэгт Б.Хорлоодой эхний тойрогт Израйлын жүдоч П.Гефентэй барилдах оноолттой байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн С хэсгийг Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
14:00 цагаас хэсгийн барилдаанууд явагдана.
21:00 цагаас медалийн төлөөх барилдаанууд явагдана.
Manaihaan uragshaa amjilt nuraagad ogooroi