LIVE: Ж.Батзандан: С.Зориг агсны хэрэг дээр ажилласан хяналтын шатны таван шүүгчийг ажлаас чөлөөлнө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 3825

LIVE: Ж.Батзандан: С.Зориг агсны хэрэг дээр ажилласан хяналтын шатны таван шүүгчийг ажлаас чөлөөлнө

 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороон дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нар мэдээлэл хийлээ. Түүний хувьд Түр хороо өнөөдрөөс албан ёсоор ажлаа эхлүүлж буйг онцоллоо.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны анхны хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Түр хорооны анхны хурлаар С.Зориг агсны хэрэг дээр ажилласан М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар болоод давж заалдах шатны шүүх дээр нь ажилласан С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан болон хяналтын шатны шүүх дээр ажилласан Ц.Зоригт, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын шүүгч нарт бүгдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ.

Ялангуяа Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Б.Батцэрэн, Б.Цогт, Ц.Зориг, Д.Эрдэнэбалсүрэн нар МАНАН бүлэглэлийн толгойлогчдын нэг Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүс. Эднийг ажлаа чөлөөлтөл Түр хороо ажиллана.

Түр хорооны хуралдаан дээр бид эдгээр шүүгч нарт Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлнэ. Шүүгч нарыг байцаана. Мөн бид Улсын Прокурорын Eрөнхий газарт хандаж С.Зориг агсны хэргийг матeриалыг Түр хороон дээр татаж авчирч танилцаж байна. Эдгээр шүүгч нарыг чөлөөлөх асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ч хандсан.

6 Сэтгэгдэл

  1. иргэн

    ганц зоригийн хэрэг ч биш мэдэгдэж байгаа нь нь л талийгчийн хэрэг болохоос жирийн иргэдэд холбогдсон хэрэгт эдгээр шүүгчдийн шийдсэн бүх хэргийг сэргээн шалгаж шийдвэрийг хүчингүй болгох ёстой . Тэгвэл жинхэнэ шударга болно..

  2. Зочин

    37 он утгаараа эхэллээ дээ. Мэнгэт тагдгар еөк энэ эргүүБатзандан Болд нарын бөлдгийгмаш сайн атгасан бололтой. Увс хүмүүсийг төрд ойртуулж болохгүй

  3. Зочин

    Энэ одоо суллана, чөлөалнө, үзүүлнэ,хална ,шийтгэнэ,хорино...гээд байх юм. Тийм л их эрх мэдэлтэй хүн юм байхдаа. ..

  4. новшийн өмөөрөгчид өө?

    тэгээд эрүүдэн зодож шөнөжин тамлаж толгой руу нь шээс асгах нь байдаг л асуудал уу?

  5. Tsendsuren Ombo

    БАТЗАНДАН БОЛД болон бусад шудрага ҮНЭНИЙ дуу хоолой болж байгаа ЗАЛУУЧУУДДАА БАЯРЛАЛАА. Амжилт хүсье

    1. Зочин

      ха ха ха

Сэтгэгдэл үлдээх