Д.Тогтохсүрэн: ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнууд бүгд хариуцлага хүлээсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 2898

Д.Тогтохсүрэн: ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнууд бүгд хариуцлага хүлээсэн

 

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-. Хуулинд зааснаар АТГ-ын удирдлагад хууль, хяналтын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилд улстөрийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй гэж заасан байдаг. Хоёулаа энэ хуулийн шаардлагад нийцэж байгаа.

Мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас ирүүлсэн бичигт Авлигын эсрэг хуулийн 21.2-д АТГ-ын удирдлагыг зургаан жилээр томилно, 21.5-д удирдлагыг нөхөн томилсон бол 21.2-т заасан хугацааг дуустал томилно гэж заасан. Өөрөөр хэлбэл,

-Ерөнхий аудиторын асуудлыг хэзээ хэлэлцэх вэ? 

-Төсвийн байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Шаардлагатай бол бүлэг хуралдах байх. Ямартай ч энэ долоо хоногт УИХ шийдвэр гаргана. Ерөнхий аудиторын хувьд хамааралтай ААН нь ЖДҮХС-аас зээл авсан учир хариуцлага тооцож, чөлөөлж, шинэ хүн томилох нь зүйтэй гэж үзэж байгаа. ЖДҮХС-тай холбогдсон бүх албан тушаалтан хариуцлага хүлээсэн. 

-Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд зээлээ төлөхгүй байна гэсэн мэдээлэл гараад байгаа? 

-Шалгах ажлын хэсэг гарсан. Бүлэгт мэдээлэл өгөх байх.  

 

3 Сэтгэгдэл

  1. Хэрүүлч өвгөн

    Тэр хүлээсэн хүмүүсийнхээ нэрийг ил тод болгосон цагт ард түмэн итгэнэ. Түүнээс биш итгэхгүй ээ.

  2. Зочин

    Barilgiin hogjiliin toviin Amarsanaa chin ajlaa hiigeel ulsiin mongo ideel suuj bn uhsen atsnii chin hariutslaga huleeh kkk

  3. Зочин

    УБЦТС ТӨХК захирал Баярсайхан ЖДҮ-с 3.3 тэрбум аваад одоог хүртэл ажилаа хийж л байгаа шүү дээ. Хуурчихна гэж бодоод байгаа юм уу.

Сэтгэгдэл үлдээх