ШУУД: Ө.Дамдинсүрэн: Шударга бус удирдлагатай АН-аас 30 жил дэмжсэн гишүүд нь гарч байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Видео мэдээ, Улс төр 2602

ШУУД: Ө.Дамдинсүрэн: Шударга бус удирдлагатай АН-аас 30 жил дэмжсэн гишүүд нь гарч байна

 


Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд өнөөдөр намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн Ө.Дамдинсүрэн:

-МАНАН-гийн улмаас Монголын ард түмэн туйлдан ядуурч байгаа. Гэвч МАНАН бүлэглэлд АН-ын удирдлагууд илт үйлчилж байгаа учраас МоАХ-ны жирийн гишүүд дэмжигчид бид намаасаа гарахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Бид 30 жил дэмжсэн намаасаа гарахаас өөр аргагүйд хүрсэн нь дараах шалтгаантай. Өнөөдөр ядуурал, авлига, хээл хахуул, нийгмийн тогтолцооны гажуудал нь МАНАН дэглэмийн үр дагавар юм аа. Ардчилсан намын олигархи удирдлагууд өнөөдөр МАНАН дэглэм, амьд мангасуудыг хамгаалан УИХ-д сууж, жирийн гишүүдээ үзэл бодлоор хавчиж байна. Бидний зорилго бол МАНАН дэглэмийг нурааж, шударга бусын хонгилыг нураахад чиглэж байгаа. Гэтэл манай намын удирдлагууд энэ бүхний эсрэг байна. Улс орон даяар шударга бус удирдлагуудаа эсэргүүцсэн тэмцлийн гал аслаа” гэв.


Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга асан Д.Оюунтуяа:

-Ардчилсан намын удирдлагууд дарга нар ямар муухай үйл ажиллагаа явуулж, гишүүд дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдаж байгааг баримтаар үзүүлье. Аливаа улс төрийн нам дүрэм журмандаа баригдаж ажиллах ёстой байдаг. Манай намын удирдлагууд гишүүдийнхээ өмнө ичгэвтэр байдалд орохуйц тушаал гаргасныг танилцуулъя. Манай намын дарга С.Эрдэнэ 2019 оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн намын хорооны даргадаа сануулах арга хэмжээ авсан байдаг. Үүнийхээ дараа сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг мөн гаргасан. Тус тушаалд “Баянзүрх дүүргийн дарга Д.Пүрэвдаваа нь намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн тул дөрвөн жилийн турш намын гишүүнчлэлээс хассугай” гэсэн байгаа. Энэ нь маш олон зүйл заалтаар намынхаа дүрмийг зөрчсөн үйлдэл болсон. Манай нам одоо мөнгөний нам болж хувирсан. Үндэсний бодлогын хорооны гишүүд гурван сая төгрөгийн хураамж төлдөг, төлөхгүй бол хасдаг болж байна. Мөн манай намаас Баянзүрх дүүргийн Засаг дарга болсон Т.Баясах өнөөдөр хууль шүүхийг уландаа гишгэн доромжилж байна. Шүүхийн шийдвэрийг огтоос биелүүлэхгүй байна. Намайг хууль бусаар ажлаас чөлөөлснийг шүүх байгууллага тогтоож, эгүүлэн ажилд нь томилох шийдвэрийг гаргасан. Гэтэл уг шийдвэрийг Т.Баясах огт хэрэгжүүлэхгүй байна. Хууль ёсыг уландаа гишгэдэг энэ намаас МоАХ-ны гишүүд албан ёсоор гарч байна” гэв.

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    Ийм хүмүүсийн өмнөөс ичих юм

  2. Зочин

    Ийм хүмүүсийн өмнөөс ичих юм

  3. Зочин

    МАН,МАХН-намынхан АН -ынхнаас илүү шударга бус гэхээр одоо яах вэ

  4. Зочин

    Намаа гараач та нараар дутах юмуу хэл амтай юмнууд зайлаад өөр нам байгуулаад яваач шүртэы явдаг юм бэ хэл амнаас өөр юу байна алтанхугийгаа дагаад зайлаач гай тархгүй ш г бужагнуулахгүй шиг

  5. Зочин

    АН-д вангийн долоогчидоос өөр хүн үлдэх нь үү?

  6. Зочин

    Муусайн түгжилүүд АН аас зайлж харин ч сайн

Сэтгэгдэл үлдээх