ШУУД: Түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэд таван жилийн дотор мөнгөө төлөөд хувьчилж авч болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Видео мэдээ, Танд хэрэгтэй 7773

ШУУД: Түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэд таван жилийн дотор мөнгөө төлөөд хувьчилж авч болно

- Барилга хот байгуулалтын сайд Х.Бадeлхан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ -

Х.Баделхан "Түрээсийн орон сууцыг хувьчлах шинэ журам гаргалаа. Түрээсэлж буй иргэн хүсэлт гаргаад хоёр шаардлага хангасан тохиолдолд түрээсийн орон сууцаа хувьчилж болно" гэлээ.

1-рт, 30 хувийг төлөөд ипотeкийн зээлд хамруулсан бол
2-рт, Таван жилийн дотор мөнгөө төлөөд хувьчилж авч болно. Энэ журам өнөөдрөөс хэрэгжинэ. Түрээсийн орон сууцаар ашиглаж байгаа байрууд энэ журамд хамаарна. "Буянт Ухаа-1,2" байрууд дахь 1512 айлын орон сууц энд хамаарна. Өнөөдрийг хүртэлх түрээсийн мөнгө хамаарахгүй. ТОСК-тай гэрээ байгуулж түрээсийн орон сууцанд орсон бол тэндээ дахиад шинээр гэрээ байгуулна.

Одоо баригдаж буй "Буянт-Ухаа" орон сууцыг түрээсийн орон сууц болгох төлөвлөгөөтэй байна. Цаашид түрээсийн орон сууцыг нэмэх боломж байхгүй юм байна. Гадны зээл, тусламжаар ийм боломж хайж байна.

Тухайлбал, Хятадын зээлээр 1080 айлын орон сууц мөн солонгосын 500 сая долларын буцалтгүй тусламжаар баригдах байруудыг мөн түрээсийн орон сууц болгоно.
Ипотeкийн зээлийг ирэх оноос Засгийн газар хэрэгжүүлнэ. Энэ ондоо зээлийн эргэн төлөлтийг Монгол банк хариуцаад дуусгана.

4 Сэтгэгдэл

  1. УНДАРМАА

    МАШ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА. БҮГД ТОДРХОЙ БИШ , 8 ХУВИЙН ЗЭЭЛ НЬ Ч ТОДОРХОЙГҮЙ, НЭГ Л ЖУРАМ ЭНЭ ЖУРАМ НЬ ХЭРЭГЖИЖ БАТЛАГДАЖ БАТЛАГДАХ ХҮРТЭЛ 1 ЖИЛ БАЙНА. ҮҮНИЙГ ХУРДЛУУЛАХ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙНА. 1512 ИРГЭН СОНГУУЛИЙН ҮЕЭР ИРГЭДЭД ХУДАЛДАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ГЭЖ. АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ 2 ХУВААН ИДЭЖ ХАНААГҮЙ ТӨСӨВ МӨНГӨ ЧИНЬ МАШ ОЙЛГОМЖГҮЙ , ИРГЭДИЙГ САЙХАН ЧУЛУУ ХӨӨЛГӨЖ БАЙНА. СЭТГҮҮЛЧИДИЙНАСУУЖ БАЙГАА АСУУЛЬ НЬ ТОДОРХОЙГҮЙ ЮМДАА

  2. Chuluuhai

    8% iin zeelee olgoj ehleechee

  3. Dawka

    8% оогож эхлэх хэрэгтэй шдээ алийн болгон ард иргэдээ шулах гэсийн бэ

  4. эрх чөлөө.

    түрээсийн баырыг хувьчлахдаа түрээслэгч иргэдийн нөхцлийг сайжруулах ямар ч бодлого шингээсэнгүй.

Сэтгэгдэл үлдээх