ШУУД: ЗГХЭГ-аас хаваржилтын нөхцөл байдлын талаар аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Видео мэдээ 1480

ШУУД: ЗГХЭГ-аас хаваржилтын нөхцөл байдлын талаар аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийж байна

Мал аж ахуйн салбарын хаваржилтын бэлтгэлийг малчдын өвс тэжээл бэлтгэл, аймаг сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашаа саравчны хүрэлцээ хангамж зэргээр дүгнэхэд улсын хэмжээнд 89.1 хувьтай бэлтгэл хангагджээ.


Харин энэ өвөл цас бага орсонтой холбоотойгоор ихэнх нутгаар хуурайшилттай байна. Тур дундаа Булган аймгийн 10 сум, Сэлэнгэ аймгийн 15 суманд, Сүхбаатар аймагт хуурайшлын зэрэг өндөр байна. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд ой хээрийн найман түймэр гарчээ. Цахим хурлын үeэр ОБEГ-ын дарга Б.Бадрал Хөвсгөл аймгийн засаг дарга нууран дээгүүр тээвэр хийлгэхгүй байхад анхаарахыг,
Баян-Өлгий аймгийн засаг даргад нөөц өвсөө хямдралтай үнээр нь худалдаж малчдын гарт хүргэхэд анхаарахыг хүслээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх