Б.Ганхайчийн бүх барилдааны бичлэгийн түүвэр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт, Жүдо 2380

Б.Ганхайчийн бүх барилдааны бичлэгийн түүвэр

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид нэг алт (-60кг жинд барилдсан Л.Өнөболд), нэг хүрэл медаль (-63кг жинд барилдаж буй Б.Ганхайч) хүртсэн амжилтаар энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орноос медалийн чанараараа тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Екатеринбург их дуулга тэмцээний медалийн хүснэгт

Өчигдөр эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдсан Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн эзэн боллоо.

    • Эхний тойрогт Марокко улсын жүдоч Софиа Беллаттартай барилдан торгуулиар цэвэр ялсан.

    • Хоёрдугаар тойрогт Их Британийн шилдэг жүдоч Алис Шлесингертэй барилдан даралтаар цэвэр ялсан.

    • Хэсгийн аваргын төлөө Канадын шилдэг жүдоч Катерине Пинардад нэмэлт цагт ялагдсанаар дагах барилдаан хийх болсон юм.

    • Дагах барилдаанд Нидерландын шилдэг жүдоч Санне Вермийртэй маш хүнд барилдааныг хийн нэмэлт цаг дээр торгуулиар цэвэр яллаа. Санне Вермийрийн хувьд өнгөрсөн жил 21 хүртэлх насны ДАШТ-д түрүүлсэн тамирчин юм.

  • Хүрэл медалийн төлөө Израйлын Гили Шариртай барилдан ваза-ари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх