ШУУД: ЦЕГ-Мөрдөн байцаах албанаас 20 жилийн өмнө үйлдсэн хүн амины гэмт хэргийг илрүүлсэн талаар мэдээлэл хийж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Видео мэдээ, Хууль эрхзүй 2054

ШУУД: ЦЕГ-Мөрдөн байцаах албанаас 20 жилийн өмнө үйлдсэн хүн амины гэмт хэргийг илрүүлсэн талаар мэдээлэл хийж байна

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд өнгөрсөн онд нийт 75873 хэрэг бүртгэгдсэн. Хулгайн гэмт хэрэг 34 хувь, хүрээлэн буй орчны гэмт хэрэг 1 хувь, залилах гэмт хэрэг 14.8 хувь, хүн алах гэмт хэрэг 1 хувь, бусад гэмт хэрэг 49.2 хувь эзэлж байна. 

. Мөн өмнөх онд илрээгүй галт зэвсгээр үйлдэгдсэн 10 гаруй хэрэг, бусдыг санаатай алсан 1987 оноос хойш үйлдэгсэн хэргийг илрүүлсэн. 

. Дээрх газруудад  телевизор 2826, нөүтбүүк 2417 мөнгөн аяга 3156, алт мөнгө монетан эдлэл 68579, гар утас 54466, бусад эд зүйлс 35735 ширхэг барьцаанд тавигдсан байсныг судалгаагаар гаргасан. Эдгээр бүх эд зүйлс .

Барьцаалан зээлдүүлэх газрын стандартыг сайжруулснаар хулгайн гэмт хэргийн алдагдсан эд зүйлс олдох болсон. Гарал үүсэл нь тодорхойгүй эд зүйлсийг битгий авч байгаараа гэдгийг сануулж байна.

Залилах гэм хэргийг бууруулах үүднээс нэгдсэн арга хэмжээг явуулсан энэхүү 20 хоногийн хугацаанд оргон зайлсан 14 гэмт этгээдийг, эрэн сурвалжлагдаж байсан 30 этгээдийг олж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хууль хяналтын байгууллагад ажилладаг албан хаагчдийн хувьд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Үүнд 25 шүүгч, 42 прокурор, АТГ-ын 4 ажилтан, цагдаагийн байгууллагын 12 алба хаагч холбогдон шалгагдсан. Дээрх албан хаагчдын хувьд буруу шийдвэр гаргах, хууль зүйн алдаа гаргах, хувийн сонирхлоор ажилласан гэх гомдол мэдээлэл иргэдээс ирдэг. Үүн дээр хэрэг нээн ажиллах явцад дээрх хуулийн байгууллагын албан хаагчдын шийдвэр хуулийн дагуу үндэслэлтэй хэмээн гардаг..

Цахим орчинд тавигдсан зарын 50 гаруй хувьд нь хуурамч зар сурталчилгаа буюу цаана нь залилах гэмт хэрэг нуугдаж байдгийг иргэд анхаарах хэрэгтэй. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх