ШУУД: Заамарын "Эрдэнэсийн хэрэг" ХХК-ийн лицензийг шүүхээс хүчингүй болголоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 05сар 2024
Видео мэдээ 7218

ШУУД: Заамарын "Эрдэнэсийн хэрэг" ХХК-ийн лицензийг шүүхээс хүчингүй болголоо

 

Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэсийн хэрэг" ХХК-д холбогдох шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж тус компанид олгосон байсан лицензийг цуцалжээ. 

Засгийн газраас 15 500 га газрыг "Эрдэнэсийн хэрэг" ХХК-д олгосон. Үүнийг эсэргүүцэж нутгийн иргэд тэмцсэний эцэст уг га газрын хэмжээг бууруулж 3000 га болгосон. Гэвч уг 3000 га газар нь нутгийн иргэдийн өвөлжөө хаваржааны газар байсан учраас нутгийн иргэд эрх ашгаа хамгаалж уг лицензийг цуцлуулъя гэж дахин тэмцэл өрнүүлжээ. Нийт долоон удаа хойшилсон шүүх хурал өнөөдөр эцсийн шийдвэрээ гаргажээ. 

"Бугат заамар бургаст уул" ТББ-ын тэргүүн Л.Амгаланбаяр: 

-2017 оны долдугаар сараас хойш орон нутгийн иргэд хамтын хүчээр "Эрдэнэсийн хэрэг" ХХК-д олгосон байсан лицензийг цуцлуулах чиглэлээр тасралтгүй тэмцсээр ирсэн. Төрийн захиргааны 14 байгууллага, олон улсын байгууллагад ч хандаж дуу хоолойгоо хүргэсэн. Хэвлэл мэдээлэл болон хуулийн өмгөөллийн байгууллагууд хамтарч жил гаруй тэмцсэний үр дүнд бид хүссэн үр дүндээ хүрч баяртай мэдээ сонслоо.

Орон нутагт 441 тоот тушаалаар 15 500 га,  111 тоот тушаалаар олгосон 3900 га талбайн лицензийг хууль зөрчиж олгосон нь үнэн байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноос бусад бүх газар нутгаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, иргэдийн санал хүсэлтийг тусгах, эрх ашгийг хөндөхгүй байх, сум орон нутгийн эдийн засагт эерэгээр нөлөөлөх эсэх судалгааг төдийлөн хийгээгүй байна. Иймд 441, 111 тоот тушаалуудаар олгогдсон талбайн лицензийг хүчингүй болгосон гэсэн шүүхийн шийдвэр гарлаа. 

Өөрөөр хэлбэл, Заамарчуудын хүсэн хүлээсэн шийдвэр гарлаа.  

Төв аймгийн Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах:

-Анхнаасаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байсан газар лиценз олгосон байсан. Орон нутгийн хурлын байгууллагын шийдвэр бол үндсэн хуульд заагдсан тухайн орныхоо эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдэх эрхтэй байдаг. Гэтэл хурлаас гарсан шийдвэрүүд чинь энэ шийдвэрийг гаргахад гол үндэслэл боллоо гэж сая шүүгч хэллээ. Мөн үндсэн хуульд заагдсан иргэний эрх хөндөгдсөн байна гэж шүүгч үзсэн.  

Үндсэн хуультай, сум орон нутгийн иргэдийн төлөөлийн байгууллага шийдвэртэй байж чадсанаараа бид энэ удаа ялалт байгуулж чадлаа. 

 

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    Эвгүй нэртэй ХХК вэ

  2. Заамарынхан

    Монголын төр одоо Заамарын нуруу, ариун Туул голыг минь сэргээж өг. Бугант, Хүдэрийн гол, Шарын гол, Ерөөгийн эх Ялбагийн голыг олон жил ухаж бузарлаж байгааг зогсоо. Нутгийнхан ямар ч гэм хийгээгүй ч олон жил та бүхэнд доромжлууллаа.

  3. Zochin

    Zaamrin erh medeltnuud gazar nutgaa zaraad duusgalaa

Сэтгэгдэл үлдээх