™ watch di|
Улс төр | 2024-05-27

🔴Л.Гантөмөр: АН 2016, 2020 онд ялагдсан. Энэ удаагийн сонгуулиар Монголын Ардчилал байх эсэхийг шийднэ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга Л.Гантөмөр:

-Ардчилсан нам УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгуульд ороход бэлэн. Дүрэм журмын дагуу сонгуульд оролцох бүртгэлээ бүрэн хийсэн. Сонгуульд оролцох нэр дэвшигчдийн бүртгэлээ хийж, тавдугаар сарны 20-ны орой нэрсийг зарласан байгаа. 2016, 2020 онд АН ялагдаж, дөнгөн данган бүлгийн хэмжээнд очсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч АН ялагдал хүлээсэн. Энэ удаагийн сонгууль монголын ардчилал байх эсэхийг шийдэх сонгууль.

Тойрог дээр өрсөлдөж чадах 78 нэр дэвшигчээ тойрог руу нь илгээсэн. Тойрогт танигдсан байдал, тодорхой асуудлыг шийдэх чадвар, ард түмний хүлээлт хаана, хэнд байгааг бид судалсны үндсэн дээр 78 нэрсийг зарласан. Жишээлбэл, ялагдаагүй Ерөнхийлөгч буюу Х.Баттулгыг нэр дэвшүүлсэн. Хэлмэгдэгсдийн сайд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн. Ард түмний хүлээлт шинэ залуу нэр цэвэр улс төрч. Үүний дагуу хуучин улс төрчдөө хойш суулгасан. Ард түмэн ардчиллаа хамгаалж, биднийг дэмжиж сонгуульдаа оролцохыг хүсэж байна. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ улс төрчид гэв.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.