СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-23

🔴 Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа төв талбайд болов

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Манай улс энэ өдрийг жилд бүх нийтээр амрах есөн өдрийн нэгд тооцож, албан ёсоор тэмдэглэдэг болсоор зургаан жил болж буй.

Өнөөдөр болж буй Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, шашны уламжлалт жагсаалыг төв талбайгаас шууд дамжуулан хүргэсэн бичлэгийг Та бүхэн хүлээн авч үзнэ үү. 

Бурхан багшийн их дүйчэн өдрийг тохиолдуулан МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн зүгээс өнөөдөр өглөөний 04:00 цагаас эхлэн цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. 

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Батцагаан цогчэн дуганд нэг өдрийн “Тэтгэн ариусгахуй буюу Тэгчэн сожон”-г лам хуврагууд болон сүсэгтэн олонд хайрласан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.