АН-аас нэр дэвшилттэй холбоотой асуудлаараа мэдээлэл хийв. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар байр сууриа илэрхийлэв.
АН-ын ҮБХ-ны гишүүн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар:
-Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэр дунд С.Баярцогт орж ирээд өөрийнхөө нэрийг жагсаалтын есдүгээрт бичээд, Үндэсний бодлогын хороо руу явуулсан. Ингээд зааланд байсан Монголын өнцөг булан бүрээс ирсэн ҮБХ-ны 500 орчим гишүүн С.Баярцогт, Б.Хурц тэргүүтнүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Ийм хүмүүс нэр дэвших юм бол "Ардчилал сөнөлөө" гэж эсэргүүцлээ хүчтэй илэрхийлсэн. Тиймээс ч С.Баярцогт, Б.Хурц нарын ҮБХ-ноос нэр дэвшүүлээгүй. Ингэснээрээ Монголын ардчиллыг аварсан гэж бодож байна.
С.Баярцогт өөрийгөө жагсаалтын есдүгээрт бичиж оруулсан нь учиртай. Монголчуудад тооны бэлгэдэл гэж бий. Есийн тоо бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол. ҮБХ-ны гишүүд С.Баярцогтыг хазаарлаж байж Х.Тэмүүжинг оронд нь оруулж ирсэн. Х.Тэмүүжин, С.Баярцогт хоёрыг харьцуулаад хар. Хэн нь Монголын ард түмэнд хэрэгтэй вэ. Би бол ҮБХ-ны хурлыг маш эрүүл, сайхан уур амьсгалтай хурал болсон гэж бодож байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.