СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-05-28

Барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн гомдлыг Спортын арбитр хэлэлцэж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 сарын өмнө

Барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нарт холбогдох маргааныг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр өнөөдөр хэлэлцэж байна. 

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой буюу 2022 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглосон 64 бөхөөс допингийн шинжилгээ авахад Завхан аймгийн Отгон сумын харъяат “Даян” дэвжээний бөх, улсын харцага Т.Бэгзсүрэнгийн А сорьцоос допинг илэрсэн юм. Улсын харцага Т.Бэгзсүрэн тавын даваанд улсын начин О.Түмэнтэй  барилдаж, өвдөг шороодсон билээ.

Тэрээр, тохойндоо хүнд бэртэл авсан, гуяны булчингийн уут задарсан учраас тэгш ойн баяр наадмаар барилдахын тулд хүчтэй эм бэлдмэл хэрэглэж, эмчилгээ хийлгэсэн, санаатай хэрэглээгүй хэмээн тайлбар хийсэн байдаг. Иймд барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрт хандсан юм. Өөрөөр хэлбэл, шийтгэлийг хөнгөрүүлэх ёстой хэмээн Спортын арбитрт хүсэлт гаргасан аж. 

Улсын харцага Т.Бэгзсүрэн:

- Уг бэртэл нь байнгын сэдэрч төрөл бүрийн эм эмчилгээнүүд хийлгэсээр ирсэн. Зургаадугаар сарын 4-нд Бөхийн өргөөнд болсон барилдааны гурвын даваанд барилдаж байх үедээ хөлөндөө гэмтэл авсан. Уг гэмтлийн онош нь "гуяны булчингийн уут задарсан" гэсэн бөгөөд хөл хөдлөх боломжгүйгээр долоо хонож, түүнээс хойш бага багаар илааршсан. / Жич: тухайн үеийн эмчийн зөвлөмж нь улсын наадамд барилдах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан/. 

Түүхэн ойн наадамдаа барилдах хүсэлдээ хөтлөгдөн хөлийн бэртлээ түргэн эдгээх эрчимтэй эмчилгээ хийлгэсэн. Улмаар ардын хувьсгалын түүхэн 100, 101 жилийн ойн баяр наадмын барилдаанд барилдаж дөрөв давж допингийн шинжилгээнд хамрагдсан. Манай бөхчүүд бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэх үедээ мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж эм бэлдмэлийн талаар эцсийн сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгож бас бусад бөхчүүддээ дахин сануулмаар байна. 

Монгол бөхөд байгаа допингийн эсрэг бүх арга хэмжээнд оролцож, дуу хоолойгоо өргөж, 2021 оны 03 сарын 14-нд болсон харцага цолтой бөхчүүдийн барилдаан дээр харцагуудаа уриалж бусад бөхчүүдэд уриалга болгож тус барилдаанд оролцсон бөхчүүдийн шинжилгээний зардал болох 15 сая төгрөгийг хувийн зүгээс шийдүүлж, шинжилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байсан. 

Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, оногдуулсан шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж, бөхөд хайртай нийт монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна хэмээн мэдэгдэж байв. 

Спортын арбитр маргааныг хэлэлцэж байна: 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.