СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-22

🔴LIVE: УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан: С.Баярцогтыг оруулж ирснээс болж гол маргаан үүссэн

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

Ардчилсан намын Удирдах зөвлөлийн хурал яг одоо болж байна. 

УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан:

-Манай нам дээр нэр дэвших асуудал дээр бага зэрэг зөрчил гарсан. Энэ нь томорчихлоо. Учир нь 126 нэр дэвшигчдээс 38 хүн нь Үндэсний бодлогын хорооны гишүүн биш байна. Хоёрдугаарт миний бие 34 дэх жилдээ энэ намын гишүүнээр ажиллаж байна. Залуусаа дэмжих нь зөв. Гэхдээ энэ тохиолдолд зөрчил гарчихаад байна.

Сонгон шалгаруулах хороо дөрвөн жилийн турш тасралтгүй ажиллах ёстой байсан. Хэтэрхий цаг давчуу байсан. Түргэн түүхий байдлаар л асуудалд хандчихлаа. 

Одоо Улс төрийн шийдвэр Үндэсний бодлогын хороогоо яаралтай хуралдуулах ёстой. Зургаан сарын 03-ны дотор нэрсээ дахиж өгөх боломж, хуулийн гаргалгаа байгаа. Улс орны хувь заяатай холбоотой асуудлыг долоон хоног сууж хуралдсан ч болно шүү дээ.

. Ийм хүнийг жагсаалтад оруулж ирлээ гээд л асуудал үүссэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.