АН-ын дотоод үйл явдлын хүрээнд Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайханаас байр суурийг нь сонслоо.
Завхан аймгийн засаг дарга асан Д.Батсайхан:
-АН-ын нэр дэвшүүлэлт нээлттэй явсан. Голтой, ханатай шийдвэр гарлаа гэж бодож байгаа. Олон суманд бид очиж ажиллаж, иргэдтэй уулзсан. Иргэд, намын гишүүдийн зүгээс нэр муутай, асуудалд холбогдсон хүмүүсийг битгий намаасаа нэр дэвшүүлээрэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тиймээс намын Үндэсний бодлогын хорооны хурлын явцад бид санал гаргаж, ярилцаад С.Баярцогтыг хасах шийдвэр гаргасан. Хасагдсан дүнгээр материал СЕХ-нд очих ёстой.
Сүүлийн найман жилийн хугацаанд эдийн засгийн үзүүлэлт статистикийг харах болгонд бууралттай байна. Монголын эдийн засаг дарга нартаа ээлтэй, ард түмэндээ ээлгүй эдийн засаг болсон байна. Өнгөрсөн дөрөв, найман жилийн хугацаанд юмны үнэ асар их өслөө, инфляц нэмэгдлээ. Ард түмний амьдрал доройтлоо. Тэгэхээр эдийн засгийн хувьд бүхэлдээ хүндэрсэн жил байлаа гэж харж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.