СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-27

🔴Ялагдаагүй Ерөнхийлөгч Х.Баттулга, Хэлмэгдэгсдийн сайд Н.Алтанхуягийг ард түмний хүсэлтээр нэр дэвшүүлсэн

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. АН-ын дарга Л.Гантөмөр хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигчдийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Тойрог дээр өрсөлдөж чадах 78 нэр дэвшигчээ тойрог руу нь илгээсэн. Тойрогт танигдсан байдал, тодорхой асуудлыг шийдэх чадвар, ард түмний хүлээлт хаана хэнд байгааг бид судалсны үндсэн дээр 78 нэрсийг зарласан. Жишээлбэл, ялагдаагүй Ерөнхийлөгч буюу Х.Баттулгыг нэр дэвшүүлсэн. Хэлмэгдэгсдийн сайд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн. Ард түмний хүлээлт шинэ залуу нэр цэвэр улс төрч. Үүний дагуу хуучин улс төрчдөө хойш суулгасан. Ард түмэн ардчиллаа хамгаалж, биднийг дэмжиж сонгуульдаа оролцохыг хүсэж байна. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь цоо шинэ улс төрчид.

Ард түмэн сонгогчдын итгэлийг тээж, дэмжлэгийг авч чадах шонхоруудыг илгээсэн. Намын жагсаалтад салбар салбарын төлөөлөл болсон 48 хүн орсон. Тодорхой улс төрийн туршлагатай таван хүн байгаа. Бид тавдугаар сарын 25-нд намын даргын гарын үсэгтэй материалаа СЕХ-нд хүргүүлсэн. СЕХ дээр нэр дэвшигчдийг бүртгэх процесс явж байгаа. Намын шийдвэр, нэрс нэг гэдгийг дахин хэлье" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.