“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс Ардчилсан Намд шаардлага хүргүүлж байна.
ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат:
-“Шинэ хоршоо” хөдөлгөөн улс орон даяар өрнөөд нэг сарын хугацаа өнгөрлөө. Тус хөдөлгөөн малчдын хувьд өөрсдийн асуудлыг хамтарч шийдэх хамгийн том боломж болсон хөтөлбөр. Мал аж ахуйн салбарт ихэнх эдийн засгийн өр өгөөж нь ченжийн дамжлага дээр ирдэг. Малчны хотод мах нядалгааны үеэр ямааны мах 4000 төгрөг хүртэл унадаг. Улаанбаатарт хаврын тарчиг цагаар мах 30 мянган төгрөг хүртэл өсдөг. Энэ тогтолцоог халж, ченжийн оролцоогүйгээр малчид өөрсдөө түүхий эдийнхээ анхан шатны боловсруулалтыг хийж, нийлүүлэх боломжийг тус хөдөлгөөн олгож байгаа.
Мөн хөрөнгө оруулалтын тэгш эрхийг хангах том бодлого юм. Банкнуудаас олгож буй нийт хөрөнгө оруулалтын зээлийн 80 хувь нь Улаанбаатар хотод гарч байгаа. Үлдсэн 20 хувийн дийлэх нь төв суурин газарт гардаг. Тэгвэл "Шинэ хоршоо" хөдөлгөөнөөр таван жилийн хугацаанд 5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын дийлэх нь сумдуудад гарах болно. Хөрөнгө оруулалтын зээл мал аж ахуйн салбарт малчдад гардаг байх том боломжийг олгож байна.
"Шинэ хоршоо" хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж чадвал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нь үргэлж хямдхан байдаг цаг үе түүх болон үлдэх боломжтой. Малчид 20 хувийн хүүтэй хэрэглээний зээл бус 6 хувийн урт хугацааны хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авч хамтдаа хоршоолох болно.
Гэвч харамсалтай нь энэ хөдөлгөөнийг харлуулах асуудал ихээр гарч байна.
Хөгжлийн боломж нийгмийн цөөн хэсэгт байдаг энэ цаг үеийг үргэлж байлгахыг хүсээд буй АН-ын шалтгаан юу вэ?
АН-ын нэр бүхий гишүүд малчдыг байнга доромжлох боллоо. Тухайлбал, АН-ын ҮБХ-ны гишүүн, эдийн засагч О.Лхагвасүрэн “Малчид урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлийг удирдах чадваргүй. Малчин хүн мал маллахаас өөрөөр эдийн засгийн ямар ч чадваргүй” хэмээн доромжилж байгаад санал нийлэхгүй байна.
Өнөөдрийн байгаа эдийн засгийн тогтолцоогоо огт ойлгохгүй. Дээр нь малчдын зовлон, хөдөөг огт мэдэхгүй, асуудлын шийдлийг зөвөөр харах ямар ч чадамжгүй Ардчилсан намынхны хувьд "Шинэ хоршоо" хөдөлгөөн том асуудал болоод байгаа бололтой. "Шинэ хоршоо" хөдөлгөөн Ардчилсан намд том асуудал болоод байгаа бол зөрүүлээд хөтөлбөр санал болгох болов уу гэж харсан.
Гэтэл малчдын зээлийг тэглэх шийдэл гаргаж байгаа юм байна. Сарын дараа болох сонгуулийг л чухалчилж, малчдын зээлийг нь тэглээд, саналыг нь авах хамгийн залхуу богинохон шийдлийг гаргаж байна. Малчид асуудлаа шийдэж, амьдралаа сайжруулах өчүүхэн төдий ч толгой ажиллуулах шийдэлгүй шийдвэр гаргаж буйд харамсаж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ter an -yn purewdorj chini malchdyn zeeliig tegle geed orilood baidag chini uchirtai yum baina , akh ni malchdyg demjikh sangaas terbum garui tug zeelchikheed odoo boltol tuluugui baigaa gej baina shuu
Гаднаас оруулж ирсэн хулгайн бузар мөнгөөрөө ш шинэ хоршоо байгуулж сонгуулийн өмнө малчдын санлыг авах арга шүү дээ.Энэ их мөнгө гэнэт хаанаас банкинд оров Таван их наядыг тараах төлөвлөгөө гарч Малчдын бүх зээл чинь зөвхөн нэг хагас их наяд шүү дээ Худал хуцахдаа ичээч малаас дор толгойтойгоо мэдэж АВ !!!!