СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-05-24

Бага насны охинтой бэлгийн харилцаанд орсон цагдаа нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад холбогдсон хэргийнхээ улмаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлжээ.

Мөрдөн байцаах алба (МБА)-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ.

Дээрх дөрвөн хүнийг 2023 оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын дунд хүртэлх хугацаанд бага насны хүүхэд буюу 13 настай охинтой бэлгийн харилцаанд орж хүчиндсэн хэмээн буруутгаж, тухайн үедээ олны анхаарлыг татаж, дургүйцлийг нь төрүүлж байв. Бидний авсан мэдээллээр хохирогч охиныг цагдаагийн алба хаагчдаар тогтохгүй Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн ангийн алба хаагчид, такси үйлчилгээ эрхлэгч гээд 4-5 хүн хүчиндэж бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй нь тодорхой болсон бөгөөд жирийн иргэдийг нь орон нутгийн цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 12.1-4 дэх хэсгийн “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг үндэслэн яллагдагчаар татаад буй аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншиж танилцсан зочин
5 сарын өмнө
202.179.24.163

За тиймэрхүү л юм болж өнгөрөх байхоо гэж бодож байсан юм яг бодсоноор болж ХЗДХ ын Сайдаа чиний удирдлаганд байгаа Цагдаагийн албан хаагчид албан тушаалаа ашиглаж өөрсдөө хийсэн хэрэгээ бусад руу түлхэж байгааг харж байна уу Хилийн цэргийн албан хаагчид ч гэсэн таны хамааралтай байгаа биз дээ таач гэсэн өөрийн чинь хамааралтай үг хэлсэн Сэтгүүлчийг барьж хорьж шоронд суулгаж байгаад одоо хүртэл ажилгүй болгож чадсан байгаа биз дээ энэ бүх балиар заваан юмыг яагаад хийгээд байгаа юм бэ ХЗДХ ын Сайд Энхбаяртай холбоотой байгаа шүү дээ хулгайч

Зочин
5 сарын өмнө
103.57.95.25

Бузрууд хүн чанараа гээсэн но.шнуудад 15- 20 жилийн ялыг нь өгөх ёстой давтаж үйлдсэн бүлэг хэрэг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.