Ардчилсан намтай хамтарсан Либертари намын дарга Д.Амартүвшин жагсаалтын 29-т бичигдээд буй. Тэрбээр АН-ын дарга Л.Гантөмөртэй СБД-т нэр дэвшүүлэх тохироо хийж хамтарсан ч хүссэн тойрогтоо нэр дэвших эрхээ авч чадаагүй юм.
Тэрбээр "Либертари намыг Улсын дээд шүүхээс бүртгэж аваагүй ч УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргасан. Ингээд зургаан нам эвслээс санал тавьж, бид Ардчилсан намыг сонгосон. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тойрогт нэр дэвших тохироог хийж, АН-тай нэгдсэн.
Гэтэл өнгөрсөн даваа гарагт болсон Удирдах зөвлөлийн хурлаар тойрогт биш, жагсаалтад бичигдсэн. Манай намын зүгээс жагсаалтад орох сонирхолгүй байгаа. Тойрогт үзэх хүсэлтэй байсан. Тиймээс Либертари нам жагсаалтаас нэрээ татаж байна. Манай намаас хоёр хүн жагсаалтад, би тойрогт нэр дэвшихээр тохиролцсон. Гэвч АН-ын даргын зүгээс яриандаа хүрсэнгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.