Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үндэсний хэмжээний “Цагаан алт” хөтөлбөрийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайгаас тодрууллаа.
Тэрбээр "Хөдөө аж ахуйн салбар, орон нутагт амьдарч буй иргэд, малчдынхаа амьдралыг сайжруулах шаардлагатайг зудын бодит жишээнээс харж болохоор байна. Энэ асуудлыг шийдэх том алхам бол үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Үндэсний үйлдвэрлэлээр дамжуулж малын гаралтай түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Ингэснээр ажлын байр бий болж, малчдыг зах зээлд холбож өгнө. Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж, УИХ-ын зүгээс малчдын хоршооллыг дэмжих эрхзүйн орчныг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс үйлдвэрлэлийг дэмжих том санаачилгыг ийнхүү гаргаж байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнхээр үнэн шүү зөв