УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ковидын үед хоёр их наяд төгрөгөөр бүх суурин газрын цахилгааны үнийг тэглэж, мөн 250 тэрбум төгрөгөөр тог, усны мөнгийг тэглэсэн. Нийтдээ 2.5 их наяд төгрөгөөр халамжийн үйл ажиллагааг явуулсан.
Нэг малчныг таван сая төгрөгөөр тэглэнэ гэхэд ойролцоогоор 750 тэрбум төгрөгөөр тэглэх ийм боломжийг бүрдүүлж байгаа. Манай монголын эдийн засаг 50 жил тохиогоогүй асар хүнд зудын эрсдэлд байгаа малчдынхаа зээлийг нэг удаа тэглэхэд хангалттай.
Монгол ардын намынхан малчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа гэж сүрхий том ярьж байгаа боловч яг нийт дүнгээрээ бол сайдынх нь урсгаж байгаа мөнгөтэй тэнцэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.