Монголд анх удаа галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих, автомат ажиллагаатай “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг бүтээн байгууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Урьд өмнө бид авто тээврээр нүүрсээ экспортолсон. Харин нүүрс ачих логистикийн төвтэй болсноор богино хугацаанд нүүрсийг ачих бололцоотой болно. Өөрөөр хэлбэл, жилийн 20 сая тонн нүүрсний экспорт хийнэ. Төмөр замын хүчин чадлууд болон Монгол Улсын авто тээврийн хийж байгаа нүүрсний экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх бололцоотой болж байна.
Нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдсэнээр Эрдэнэс Таван толгой компаниас авдаг ногдол ашгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломжтой болж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.