“Samsung Galaxy”-ын гайхамшиг үргэлжилсээр

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Технологи 2193

“Samsung Galaxy”-ын гайхамшиг үргэлжилсээр

 

Дэлхийд тэргүүлэгчдийн нэг Samsung корпораци Сан Францискод хийсэн арга хэмжээний үеэр цоо шинэ дэвшилтэт технологи бүхий гар утаснуудаа танилцууллаа.

Хамгийн сүүлд гаргасан Galaxy S9 загвар өмнөх S8 загвараасаа төдийлөн ялгаагүй болсон учраас борлуулалт буураад байсан юм. Энэ байдлаас гарахын тулд эргэлт хийсэн нь цоо шинэхэн Galaxy S10 цуврал болж байна.

 

 

Galaxy Fold

Сүүлийн үеийн гар утаснууд эвхэгддэг дэлгэцтэй болсон жишгээс хоцрохгүйн тулд Samsung-ын мэргэжилтнүүд Galaxy Fold загварыг танилцуулжээ. . Нугастай хэт уян дэлгэцийн системийг суурилуулсан Fold загварийг 1,980 ам.доллараар худалдах юм байна. Хар, саарал, ногоон, цэнхэр өнгөтэйгээр үйлдвэрлэгдэх тансаг загвар ирэх дөрөвдүгээр сарын 26-аас худалдаанд гарна.  

 

 

Galaxy S10

Galaxy S загвар бол Samsung-ын хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн. S10 дөрвөн төрлөөр үйлдвэрлэгдэж худалдаалагдах юм байна. 14 см дэлгэц бүхий S10e загвар 749 ам.доллар, 15.5 см дэлгэц бүхий Galaxy S10 899 ам.доллар, 16 см дэлгэцтэй S10+ 999 ам.долларын үнэтэй зарагдах бол 16 см дэлгэцтэй S10 5G загварын үнийг хараахан тогтоогүй байна. Эдгээр загваруудын урьдчилсан захиалга өнөөдөр эхэлж, гуравдугаар сарын 8-ны өдөр худалдаална.

 

 

5G технологи

Утасгүй интернэтийн 5G технологийг Америк, Солонгос, Хятад улсууд ашиглаж эхэлсэн ч Apple компани 2020 оны сүүлийн улирал хүртэл нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Уг шинэ технологи  хэдийн танигдсан боловч хараахан хэрэглээнд бүрэн нэвтрээгүй байгаа учраас S10 5G загварын борлуулалт хязгаартай байна гэжээ.

 

 

Ухаалаг шийдэл

S10 гар утаснууд таны өдөр тутмын дадлыг суралцана. Хэрэв та өглөө бүр цаг агаарын апп хардаг бол өглөө бүрийн тухайн цагт танд сануулж аппыг дахин уншина.

 

 

Шинэ загварын гар утаснуудаас гадна Galaxy Watch Active, Galaxy Fit ухаалаг бугуйн цагнуудыг танилцууулсан байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх