ШУУД: Э.Мөнхжаргал гуравдугаар тойрогт барилдах гэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт, Жүдо 3395

ШУУД: Э.Мөнхжаргал гуравдугаар тойрогт барилдах гэж байна

 

Итали улсын Ром хотноо эрэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн өчигдөр хөнгөн жингийн барилдаануудаар эхэллээ. Энэхүү тэмцээнд 51 орны 307 тамирчин оролцож байгаа бол манайхаас энэ жилийн улсын аварга болсон долоон жүдочид оролцож байгаа юм. Өчигдөр -60 кг жинд энэ оны улсын аварга “Алдар” спорт хорооны тамирчин Энхтайваны Ариунболд шагналт тавдугаар байранд орсон билээ. 

-90кг жинд улсын аварга “Сүлд” спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Казакстаны Закарияев Сунгаттай барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан билээ. Гуравдугаар тойрогт Сербийн Боренович Боскотой барилдах гэж байна. Хоёр тамирчин нэгдүгээр дэвжээн дээр барилдана. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх: 

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та аливаа барилдааны шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх