ШУУД: О.Цэцэнцэнгэл яг одоо +100кг жинд барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Спорт, Жүдо 2686

ШУУД: О.Цэцэнцэнгэл яг одоо +100кг жинд барилдана

 

Итали улсын Ром хотноо эрэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн өчигдөр хөнгөн жингийн барилдаануудаар эхэллээ. Энэхүү тэмцээнд 51 орны 307 тамирчин оролцож байгаа бол манайхаас энэ жилийн улсын аварга болсон долоон жүдочид оролцож байгаа юм. Өчигдөр -60 кг жинд энэ оны улсын аварга “Алдар” спорт хорооны тамирчин Энхтайваны Ариунболд шагналт тавдугаар байранд орсон билээ. 

-100кг жинд УАШТ-ий мөнгөн медальт Дэлгэрийн Цэрэнням эхний тойрогт Румын улсын туршлагатай жүдоч Даниел Матеитэй барилдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Мөн -81кг жинд барилдсан Н.Дагвасүрэн ОХУ-ын Азизов Абастай барилдан ялагдал хүлээлээ. 

Яг одоо +100кг жинд улсын аварга Одхүүгийн Цэцэнцэнгэл эхний тойрогт Израйлын Ита Наортой хоёрдугаар дэвжээн дээр барилдана. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх: 

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та аливаа барилдааны шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

1 Сэтгэгдэл

  1. myagmarsuren

    TEMTSEENII ONOOLTUUDIIG YAJ HARAHUU HAANAAS HARAAD BNA HO

Сэтгэгдэл үлдээх