🔴LIVE. “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Нийслэлийн мэдээ 404

🔴LIVE. “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна

-Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ.

Энэ хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-“Наадамчдын зам буюу Яармагийн замын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн авто зам, замын байгууламж хийж байгаа.  Нарийн төвөгтэй, адармаатай ажлыг энд хүргээд бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлэх гэж байна.

Би юун түрүүнд хэдэн хүмүүст талархлаа илэрхийлье гэж бодож байна. Франц Улсын Засгийн газар, тэр дундаа Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайд  Себастиен Сүрүн танд халуун талархал илэрхийлье. Мөн энэ төслийг хэрэгжүүлэхээр зориг шулуудсан  “ПОМА” группийн хамт олонд талархалаа илэрхийлье.

Энэ газрыг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, чөлөөлж өгсөн Тэсо группийн хамт олонд баярлалаа. “Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллаж, ойлгож газраа чөлөөлсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх