Г.Дамдинням: Малчдыг бизнес хийх, аж ахуйдаа инноваци, менежментийн өөрчлөлт хийхэд нь туслах эрх зүйн орчин хэрэгтэй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 290

Г.Дамдинням: Малчдыг бизнес хийх, аж ахуйдаа инноваци, менежментийн өөрчлөлт хийхэд нь туслах эрх зүйн орчин хэрэгтэй

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.03) хуралдаанаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг дэмжиж байна. Зуд болоход малчдад тусламж өгөхөөс өөрөөр бидэнд ямар ч дэмжлэг байдаггүй гэв. 

Улмаар энэ Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар малчин өрхүүд өөрсдийн нэгдсэн хоршоогоор дамжуулан олон давуу талыг эдлэх болно гэлээ. Тухайлбал, 

-Хөнгөлөлттэй зээл, тусламж авч үйлдвэрлэл эрхлэх,
-Татварын хөнгөлөлт урамшуулал авах, -Боловсролын болон нийгмийн бусад үйлчилгээг авах,
-Мал тооллого зэргийг цахимаар хийх болон бусад малчдад хэрэгтэй үйлчилгээг цахимаар өгдөг байх,
-Бэлчээр, нутгийн менежмент, хадлан, тэжээлээ хамтарч бэлдэх, хийх
-Мал амьтны сэг зэмээ зайлуулахаас эхлээд мал амьтны эрүүл мэнд, үржил селекцийг хамтарч хийх зэрэг нэн чухал эрх зүйн зохицуулалтууд хийгдэх аж.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Мал аж ахуйн салбарыг бизнесийн таатай орчин болгож хөрөнгө оруулалт, инноваци шингэх чухал өөрчлөлт хийх суурь энэ хуулиар эхлэх юм. Үүний үр дүнд бэлчээр хамгаалал, малын эрүүл мэнд, мах, сүү болон малын гаралтай түүхий эдийн бизнесийн орчин бүрдэх чухал өөрчлөлт үргэлжлэн хийгдэх ёстой юм” гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх