🔴LIVE: Хонхор орчимд шар усны үерт автсан 30 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийслэлийн мэдээ 390

🔴LIVE: Хонхор орчимд шар усны үерт автсан 30 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж байна

Хонхор орчимд шар усны үер буусан байршилд холбогдох албаныхан ажиллаж байна. 

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхор тосгоны нүхэн гарц, Хөлийн голын 8, 9 дүгээр хэсэгт айл өрх шар усны үерт автсан байна. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа мэдээлэл өглөө. 

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа: 

-Хонхор тосгоны нүхэн гарц, Хөлийн голын орчимд 60 гаруй айл байна. Үүнээс 30 гаруй айл нь усанд автсан байна. Уулаас ирж буй усыг Хөлийн гол руу холбох ажлыг хийж байна. Геодези, усны барилга байгууламжийн газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Хорооны баг бүрэлдэхүүнээс бүрдсэн алба хаагчид шар усны үер буусан хэсэгт шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Үерт авсан газар мэргэжлийн байгууллагаас суваг татах, урсацыг бууруулах, айлуудыг нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх