🔴 С.Бямбацогт сайд "Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 446

🔴 С.Бямбацогт сайд "Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа

ХБНГУ-ын Холбооны Цахим хөгжил, Тээврийн сайд  Фолькер Виссинг Зам, тээврийн хөгжлийн сайд тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын урилгаар манай улсад айлчилж байна.

Өнөөдөр /2024.03.07/ талууд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Цахим хөгжил, тээврийн яам хоорондын "Эрмэлзлэлийн хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай уялдуулж, Зам, тээврийн хөгжлийн яам Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зорилт дэвшүүлээд байна.

Авто замын салбарт хилийн боомт чиглэсэн, аймгийн төвүүдийг хооронд нь холбох, сумдыг холбох хатуу хучилттай авто замыг барьж байгуулна.

Харин төмөр замын салбарт баруун болон зүүн чиглэлд нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ гэдгийг дэд сайд Л.Халтар хэллээ.

Энэ удаагийн айлчлал болон хамтын ажиллаагааны хүрээнд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, төсөл хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд хүнд сурталгүй байх, хувийн хэвшлийнхийг хохироохгүй байх эрхзүйн боломжтой байх чухал гэдгийг ХБНГУ-ын хувийн хэвшлийн төлөөллүүд онцолж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх