🔴LIVE: Ж.Ганбаатар: "Эрдэнэт"-ийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд биржээр арилжина

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Улс төр 375

🔴LIVE: Ж.Ганбаатар: "Эрдэнэт"-ийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд биржээр арилжина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Уул уурхайн сайд Ж.Ганбаатар зэсийн баяжмалыг биржээр зарахаар болсон талаар мэдээлэл өглөө.

Уул уурхайн сайд Ж.Ганбаатар:

-Зэсээ биржээр зарахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Экспортод гаргах нүүрс болон төмрийн хүдрийг нээлттэй дуудлага худалдаагаар арилжиж эхэлсэн. Өнгөрсөн 2023 онд биржээр ойролцоогоор 15 сая тонн нүүрс зарсан. Нийт дүн нь 2.2 тэрбум ам.доллар болсон. Уул уурхайн биржийн тухай хуулийн 10.12-т заасан Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь энэ хуулийн 10.1-т заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжаална гэсэн заалттай.

Төрийн өмчийн компаниуд уул уурхайн бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжих ёстой. Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 50 дугаар тэмдэглэлд, зэсийн баяжмалыг биржээр үе шаттай борлуулах ажлыг судалж, туршилтаар арилжаалж эхлэхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд даалгасан. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. 

Гуравдугаар сарын 18-нд энэ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэнийг урих вэ гэхээр Тэр компаниудыг уриад мэдээлэл өгнө. Эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд зарна. “Оюутолгой” ХК-ийн хувьд тэдэнд хүсэлт тавьж байна. Бид тус компанийн хувьд давуу эрх байхгүй. Монгол Улс 34 хувийг нь эзэмшдэг. Тиймээс санаачилгаараа оролцохыг шахаж байна гэсэн үг. Канадад томоохон уул уурхайн чуулга уулзалт болно. Маргааш би оролцохоор явах гэж байна. Тэнд “Рио Тинто” компани болон “Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзалт хийнэ. Энэ асуудлыг тусгайлан ярина.

Энэ сарын 18-нд зохион байгуулах хэлэлцүүлгээр зэсээ хэзээнээс биржээр худалдаалах асуудал тодорхой болно. УУЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж бэлтгэлээ хангаж байна.

Та бүхэнд сонирхуулахад, Оюутолгой ордоос зэс, алтны баяжмал гарган авдаг. “Эрдэнэт” үйлдвэрийнх зэс, молибдены баяжмал зах зээлд маш нэр хүндтэй. Худалдан авагч талдаа бараг олддоггүй, дуусчихдаг. Хамгийн гол нь үнийг зөв тогтоох, үнийг бууруулахгүй байх нь чухал. Улсын төсөвт орж ирж байгаа үнийн дүн буурахгүй байх ёстой. Ирэх 2025 оноос “Эрдэнэт”, “Оюутолгой” ХК-ийн 30-40 хувийг биржээр зарах зорилт тавьж байгаа гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх