🔴LIVE: Б.Пүрэв: Арилжааны 18 телевизэд иргэд төлбөр төлөх нь Үндсэн хууль зөрчиж байгаа тул болиулах ёстой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 975

🔴LIVE: Б.Пүрэв: Арилжааны 18 телевизэд иргэд төлбөр төлөх нь Үндсэн хууль зөрчиж байгаа тул болиулах ёстой

Өргөн нэвтрүүлгийн 18 телевиз иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулах, иргэдийн саналыг авах талаар сэтгүүлч Б.Пүрэв олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Б.Пүрэв:

-Иргэдээ уриалж, УИХ-д хууль санаачлах өргөдөл гаргаж байна. Арилжааны 18 телевизэд иргэд сар бүр хураамж төлдөг байдлыг эсэргүүцэж, хуульд өөрчлөлт оруулах уриалга гаргаж байгаа. Хувийн өмчтэй, ашгийн төлөө ажилладаг 18 телевиз сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд иргэдээс сар болгон хураамж авч байгаа. Үүнийг иргэдийн дийлэнх нь анзаардаггүй. Төлбөрийг албан журмын байдлаар шууд авдаг.

18 телевиз нь ямар эзэдтэй вэ гэдгийг товчхон хэлье. Тухайлбал, 25 дугаар суваг телевизийг З.Алтай эзэмшдэг. Охин нь УИХ-ын хэвлэлийн албаны даргаар саяхны хүртэл ажиллаж байсан. UBS телевиз Б.Балхжавынх, ТВ-5 телевизийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нөхөр нь ажиллуулдаг. ТМ, SBN телевиз нь “Наран” группийн С.Болдхэтийнх, ТВ-8 телевиз нь “Эрхэт Монгол” группийн Х.Мандахбаярын телевиз. С1 телевиз нь Женко Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой гэж яригддаг.

ТВ-9 телевиз нь УИХ-ын гишүүн Э.Батшугар, Намбарын Энхбаяр нарын телевиз. “Central” телевиз нь MSC группийн охин компанийн телевиз. NTV нь “Шунхлай” групп, АПУ-гийн П.Батсайханы телевиз. Eagle нь нүүрсний сонсголд нэр холбогдсон “Голомт”-ын Д.Баясгалангийн телевиз. Mongol HD телевиз нь “Гацуурт”-ын Ц.Чинбатын телевиз. Охин нь Соёлын сайдаар ажиллаж буй Ч.Номин. Тэнгэр телевиз нь “Хас”-ын Ч.Ганхуяг нарын эзэмшдэг телевиз. Стар телевизийг Сү.Батболд гишүүний охин нь ажиллуулдаг телевиз байна.

“Боловсрол” суваг мөн “Голомт”-ын Д.Баясгалангийн телевиз. Малчин, Сүлд тв байна. Их засаг их сургуулийн захирал Т.Ням-Осор, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарын хамааралтай телевиз юм.

Ийм хувийн эзэдтэй, арилжааны, ашгийн төлөө ажиллаж байгаа . Үүнийг олон нийт анх эсэргүүцэж байсан. Тэгэхэд IPTV эрхлэгчид нь “Энэ төлбөр нь Монголын телевизүүдийн холбооны төлбөр. Хуульд ингэж заасан байна” гэж хариулдаг. Телевизүүд нь болохоор IPTV эрхлэгчид нь ийм төлбөртэй болсон гэж нэг нэгэн рүү гээ “шиддэг”. Энэ хууль 2020 оны долоодугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Би энэ өөрчлөлтийг анхнаас нь эсэргүүцэж байсан.

Өнгөрсөн жил энэ хуулийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөрвөн заалтыг зөрчсөн байна гэж үзээд Глоб интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй хамтран Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гомдол гаргасан. Надаас гадна Б.Мэргэн нарын хуульчид гомдол гаргасан юм билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэц “Манайд харьяалах асуудал биш байна. УИХ-д хамаарах зүйл” гэж ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр хариулт өгсөн.  

Тиймээс хамгийн сүүлчийн боломжоо ашиглаж, “D-Parliament”-д нийтийн өргөдлөө гаргасан. Эхнээсээ иргэд маш сайн дэмжиж байна. Үздэггүй сувгууддаа төлбөр төлмөөргүй байна гэж иргэд ярьж байна. Иргэдээс яагаад асуулгүй татвар авч байгаа юм бэ. Төрийн хэнтэй ч хуваалцахгүй татвар авах эрхийг яагаад төрийн бус байгууллага хэрэгжүүлж байна вэ. Энэ хуулийн хүрээнд авсан мөнгөө телевизүүд нэг ч удаа тайлагнадаггүй юм байна. . Иргэдийн байр суурь байхгүй болж байна. Ийм хандлага руу явж байна гэж би хувьдаа шүүмжилж байна гэв. 

3 Сэтгэгдэл

  1. DR. ADITYA

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  2. DR. ADITYA

  3. DR. ADITYA

Сэтгэгдэл үлдээх