🔴 “Урт цагаан”-д худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан иргэдийг 32-ын тойрог руу нүүлгэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Нийслэлийн мэдээ 481

🔴 “Урт цагаан”-д худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан иргэдийг 32-ын тойрог руу нүүлгэнэ

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Тиймээс барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад, 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.

Ийнхүү “Урт цагаан”-ыг цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлалын гудамж болгон тохижуулах төлөвлөлтийг олон нийтэд танилцуулахаар болжээ.

Мөн “Урт цагаан”-д худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан иргэдийн эрх ашиг хохирох вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий. Тэгвэл “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс 32-ын тойрог орчимд газар чөлөөлсөн талбайд Үйлчилгээний барилга болон тохижилт, ногоон байгууламж байгуулахаар төлөвлөлөө.

Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгж артель буюу бизнесийн жижиг үйлдвэрлэл байдлаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлнэ хэмээн НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх