🔴LIVE: Ц.Цэрэнпунцаг: Монгол улсыг хөгжүүлэх уул уурхай, төмөр зам, дэд бүтцэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Улс төр 497

🔴LIVE: Ц.Цэрэнпунцаг: Монгол улсыг хөгжүүлэх уул уурхай, төмөр зам, дэд бүтцэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг гадаадын хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлнэ. Хэдэн зуун сая, хэдэн тэрбум төгрөгөөр тоологдох дэд бүтэц, уул уурхайн төслүүд байна. Энийг хэн хийж хэрэгжүүлэх вэ? Гадаад зах зээл дээрх өрөө багасгахын тулд бид хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлагатай.

Бусад улс орнуудад ихээхэн хатуу шаардлага нөхцөл тавьдаг юм билээ. Тэдэн хүн ажиллуулна, хөрөнгө оруулалтын хэмжээ ингэж нэмэгдэнэ, тийм хэмжээний татвар төлнө гэх мэтчилэн зааж өгдөг. 

Хэлэлцэх эсэхээ шийдсэний дараа босго, тоо, хязгаарлалтаа ярих ёстой. Хууль батлагдсаны дараа хуулийн хэрэгжилтийг харж, шахаж ажиллах ёстой юм. Гадны хөрөнгө оруулагчдыг үргээж явуулсан тохиолдол манай улсад гарч байсан удаатай. Оюутолгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт гэж хэлж болохоор зүйл алга байна.

. Жижиг улс, тусгаар тогтнол энэ бүх асуудлаа ажлын хэсэг дээрээ нухацтай ярих ёстой. гэж бодож байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх