🔴LIVE: Д.Тогтохсүрэн: Гадаадын иргэдэд хэт найр тавьсан заалт оруулж болохгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Улс төр 1251

🔴LIVE: Д.Тогтохсүрэн: Гадаадын иргэдэд хэт найр тавьсан заалт оруулж болохгүй

УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буйтай холбоотойгоор улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд байр сууриа илэрхийлсээр байна. УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн байр суурийг хүргэе.

МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023 оны зургаадугаар сард УИХ-д өргөн барьсан. Тухайн үед Газрын тухай хуультай холбоотойгоор нэлээн хэл ам гарсан. Тиймээс Газрын тухай хуулийг буцаан татсан юм. Харин Хөрөнгө оруулалтын тухай хууль нь өргөн баригдсан хэвээр байсан. Одоо энэ хуулийн хэлэлцэх эсэх асуудал чуулганаар яригдаж байна.

Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Бид эдийн засгаа тэлэх, либералчлах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах талаасаа гадаадын хөрөнгө оруулалт татах нь зөв. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт нэрээр гадаад иргэдийг оруулж ирэх нь гэж иргэд шүүмжилж байна. Тиймээс энэ асуудлыг олон талаас нь нухацтай хандах ёстой гэж бодож байгаа. Манай бүлэг ч энэ асуудлыг хэлэлцэж, ярина. Ер нь энэ хуулийг батлах ёстой. Гэхдээ

-Засгийн газар хуулиа эргүүлэн татах боломжтой юу?

-Уг нь энэ хууль хэрэгтэй. Дотор нь байгаа хоёр заалтаас болоод маргаан үүссэн. Нэгдүгээрт, газартай холбоотой заалт. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчид тавих хөрөнгө оруулалтын босготой холбоотой заалт. Тэгэхээр энэ хоёр заалт дээр нухацтай хандах ёстой. Засгийн газар хуулийн төслөө эргүүлэн татах эсэх асуудал яригдаагүй байна.

-Хөрөнгө оруулагч нарт 100 мянган ам.долларын босго тавих нь хэр зохимжтой вэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагч нь 100 мянган ам.долларын хөрөнгө оруулах ёстой гэдэг босготой байсан. Мөнгөний ханшийг хараад үзэхээр өндөр босго биш л дээ. Мөнгөний босгогүй болохоор гадаадын иргэд ороод ирэх байх гэсэн болгоомжлол байна. Хуулийн төслийг дөнгөж ярьж эхэлж байна. Тиймээс УИХ энэ асуудлыг маш нухацтай ярина. 

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    энэ эргүү шаар ийм тархины тураалтай байхал МАНтай ярих юм алга бүгдийн буулгавал таарна

  2. DR. ADITYA

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  3. DR. ADITYA

Сэтгэгдэл үлдээх