🔴 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Чуулган 303

🔴 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.12.15/ эхэллээ.

Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон  Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/8 - Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016,2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-үүдийг хэлэлцээд соёрхон баталлаа.

Үүний дараа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2022.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж үзэл баримтлалын хувьд дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүлж, хэлэлцүүлэгт бэлтгэхээр болов.

Эдгээр асуудлуудыг хэлэлцсэний дараа чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сонсоно. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх