🔴"Б.Ганхуяг, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарыг нүүрсний сонсголд гэрчээр дуудна"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 2024

🔴"Б.Ганхуяг, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарыг нүүрсний сонсголд гэрчээр дуудна"

Хянан шалгах түр хороо хуралдаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын товыг тогтжээ.

Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төсөлд тусгасан. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох бөгөөд “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийх юм байна.

. Тухайлбал,

Хоёр дахь үе шатыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийхээр Хянан шалгах түр хорооны тогтоолын төсөлд тусгасан гэв. 

3 Сэтгэгдэл

  1. Ариунболд.

    Энэ д.дорлигжав пиздак АН -ын нэр хүндийг баастай хутгасан лалрын дөрвөд. Монголын ардчилалыг бүр мөсөн гутаасан новш.

  2. Зочин

    Зөв шүү эрч хүчээ алдалгүй үнэнийг илчлэн ажиллаарай амжилт

  3. Зочин

    Таван толгой кампани хөрс хуулалт хийлгэсэн кампаниудад их хэмжээний нүүрс алдсан юм билээ. Хөрс хуулсан кампаниуд 2м хөрс хуулаад нүүрс ил гарах газар 5м хөрс хуулна гэж гэрээ хийгээд 2м хөрсөө хуулаад нүүрс ил гарахаар нь манайх 5м хөрс хуулах гэрээтэй гээд 3м нүүрсийг хөрс хуулж байгаа нэрээр өөрсдийн ашиг болгон монголд нүүрс угаадаг хятад кампаниудад , мөн Чойр луу ачуулан гарал үүслийн зарим үед өөрчлөх гэх мэт олон янзын аргаар замын үүдээр хятад улс руу их хэмжээгээр гаргаж байсан тухай өвөрмонголчууд ам уралдан ярих билээ. Мөн тээврийн кампаны удирдах хүмүүс сонинд хүртэл ярилцлага өгсөн байсан. Би оны тодорхой сайн санахгүй байна. 2021 оны 7-р сард байхаа нэг хүн сошиолиар дараа нь зурагтаар хүртэл таван толгойгоос их хэмжээгээр нүүрс хулгайлан хятад руу гаргаж байгаа тухай их ярьсандаа. Гашуун сухайтад ажиллаж байсан хил, гааль, хяналтын байгууллагын хүмүүсийг нэг сар бүгдийн хүчээр амраагаад бүтэн сар гаран их хэмжээгээр ямар ч хяналтгүй нүүрс хулгайлж гаргалаа гээд яриад байсан. Нэг сонгуулийн өмнө болсон юм билээ. Тэр ярилцлага нь нэвтрүүлсэн телевизийн фондод байж л байгаа.

Сэтгэгдэл үлдээх