🔴LIVE: Ж.Бат-Эрдэнэ: Автобусыг шууд худалдан авалтаар бус, тендерийн хуулиар авах ёстой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 1195

🔴LIVE: Ж.Бат-Эрдэнэ: Автобусыг шууд худалдан авалтаар бус, тендерийн хуулиар авах ёстой

Нийтийн тээврийн автобусыг шууд худалдан авалтаар авсан нь хууль зөрчсөн асуудал үүсээд байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн байр суурийг сонслоо. Тэрээр 2017 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Миний хувьд 2017-2018 онд сайдаар ажиллаж байсан. Нийтийн тээврийн асуудал чухал. Түгжрэлээсээ салъя гэж байгаа бол давхар зам, томоохон уулзвараа давхар болгох ёстой. Хоёрдугаарт, нийтийн тээврээ сайжруулах ёстой. Ер нь бол хамгийн зөв шийдэл нь метротой болох асуудал юм. Зоригтой хийгээд хөрөнгө оруулалт татаад хийх хэрэгтэй.

2011-2012 онд 400 автобус орж ирж байсан. Би тухайн үед төрийн нарийн бичгийн дарга байсан. 2011 онд яамны хэмжээнд улсын төсөвт мөнгө суулгаад, сонгон шалгаруулалт нь хуулийнхаа дагуу явагдаад тендерт "Daewoo" компани шалгарсан. Тухайн үед нийтийн тээвэрт гацаа үүссэн байсан, хамгийн зөв шийдэл нь тэр байсан. Түүнээс хойш төсөв, шууд худалдан авалт хот дээр явагдсан байх. Яг сайн мэдэхгүй байна.

Ер нь тендерийн хуулийн дагуу худалдан авалтаа явуулах ёстой. Хувийн хэвшлээ дэмжин ажиллах ёстой. Эргэн төлөлтийн асуудлыг хот өөрөө хариуцаад л явах ёстой. Нийтийн тээвэрт зориулагдсан стандарт хангасан автобус гээд л ядаад байх зүйл байхгүй. Заавал нууцад оруулаад байх шаардлагагүй л гэж үзэж байна гэв. 

1 Сэтгэгдэл

  1. Ард

    Энэ сайд Автобус шууд худалдан авах ажилд оролцоогүй бололтой

Сэтгэгдэл үлдээх