🔴 О.Цогтгэрэл: 20 их наяд төгрөгийн зарцуулалтын талаарх сонсгол шинжээчгүй учир хийх боломжгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр 504

🔴 О.Цогтгэрэл: 20 их наяд төгрөгийн зарцуулалтын талаарх сонсгол шинжээчгүй учир хийх боломжгүй

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол болж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Хөгжлийн банкны ерөнхий хяналтын сонсголд хэчнээн шинжээч ажиллуулж, нэг жилийн хугацаанд тэдгээрийг шинжлэх боломж бололцоог олгож байсан билээ. Гэтэл цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалтын талаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах гурван шинжээчийг 14 хоногийн хугацаанд ажиллуулах нөхцөл боломжоор хангаад өгөөч гэдэг хүсэлтээ бид тавьсан. Гэсэн ч тавьж өгөөгүй. Иймд

. Шинжээчгүйгээр асуудал ярих дээрээ тулчихаад байна. Бодит мэдээллийг шинжлэн судалж иргэдэд мэдээлэл өгөх боломж хомс байна. Бид шүүхийн байгууллага, мөрдөн байцаагч, прокурор биш учраас шууд дүгнэлт хийх нь учир дутагдалтай.

Тухайлбал иргэдээс ирсэн гомдол мэдээллийг дурдаж хэлье. . Энэ худалдан авсан хэрэгсэл эмнэлгүүдийн одоо агуулах хадгалагдаж байгаа. Мөн 10 тэрбум төгрөгөөр цус шинжлэх бүтээгдэхүүн авсан. Үүнийгээ бараг ашиглаагүй гэдэг мэдээлэл байна. Үүнийг бид хэлэхээсээ илүүтэйгээр шинжээч үүн дээр үнэлэлт дүгнэлт хийж, хэн хаанаас хэдээр авсан бэ гэдгийг хэлэх ёстой гэж үзэж байна. Иймд өнөөдрийн сонсголыг хийх боломжгүй гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг "Нийтийн сонсгол хийх нэрийдлээр улс төр хийхээ болих хэрэгтэй. Сүүлийн хоёр жилийн турш цуглуулсан, хяналт шалгалтаар баталгаажсан мэдээллийг авчирлаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэр хүндтэй энэ сонсгол холбоотой"  хэмээн шүүмжлэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх