🔴LIVE: Иргэд нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцохыг шаардаж жагсаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 813

🔴LIVE: Иргэд нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцохыг шаардаж жагсаж байна

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал болохтой холбогдуулан шүүхийн гадна иргэд жагсаж байна.

Иргэдийн тухайд шүүх хүн бүрд эрх тэгш үйлчлэх ёстой. Эрх мэдэлтэй, бүлэглэлийн толгойг илж, ял наймаалцах асуудал гаргахгүйн төлөө энд цугласан гэлээ.

Мөн Монгол Улсын авлигад идэгдэх боломж олгосон ерөнхийлөгчийг ч мөн шүүхээр дэнслүүлэх ёстой. Иргэдийн боломжийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцож, улс орныхоо ирээдүйн төлөө ажиллах шаардлагатай байна. 

Монгол Улсад системийн өөрчлөлтийг хийх зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна. Эрх мэдэлтнүүд улсаа зарж идээд 33 жил боллоо. Энэ асуудалд иргэд, олон нийт бүгд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр 11 хүний асуудлыг шүүж байгаа ч цаад эздийг нь олж, хариуцлага үүрүүлэх ёстой. 

Шүүх шударга байх ёстой. Олон залуус шоронгийн хаалга татаж байна. Шүүх засаглал шударга байж, ард түмэндээ үйлчлэхийг шаардаж байна гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх