🔴LIVE: П.Наранбаяр: Өөрийн жанжиндаа хүндэтгэл үзүүлээд, Чингис хаанд хүндэтгэл үзүүлэхгүй байна гэдэг их гүрний дээрэнгүй үзэл

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Гадаад харилцаа 1100

🔴LIVE: П.Наранбаяр: Өөрийн жанжиндаа хүндэтгэл үзүүлээд, Чингис хаанд хүндэтгэл үзүүлэхгүй байна гэдэг их гүрний дээрэнгүй үзэл

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Энэ үеэр Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн мөртлөө Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс татгалзсан юм. Уг асуудлаар Олон улс судлаач П.Наранбаярын байр суурийг хүргэж байна.

Олон улс судлаач П.Наранбаяр: 

-Оросын Думын дарга Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхгүй байна гэж ярьцгааж байна. Энэ бол Оросын алдаатай түүх үргэлжлээд явж байна гэсэн үг л дээ. . Ийм болоод ч тэр үү Сталины үед, түүнээс хойш ч Чингис хааны тухай ярихыг маш олон жил хорьсон байдаг. Гэтэл Сталин өөрөө Чингис хааныг мэддэг, хүндэлдэг байсан байдаг. 

В.В.Володины үйлдлийг харахад түүх давтагддаг гэдэг нь харагдаж байгаа.

Харин энэ удаагийн хэрэг явдал болбоос, Жуков бол цэргийн хүн л байсан. Гэтэл Володин өөрийн жанжиндаа хүндээ хүндэтгэл үзүүлээд, Чингис хаанд хүндэтгэл үзүүлэхгүй байна гэдэг их гүрний дээрэнгүй үзэл. Үүнээс өөрөө тайлбарлах аргагүй.

-Төрийн ёслолыг заавал Чингисийн талбайд хийж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх хэрэггүй гэсэн байр суурь бас байна? 

-Төв талбайдаа угтан авдаг нь дипломат ёс юм. Зарим улс Элчин сайдыг хүртэл төв талбайдаа угтан авдаг. Үүнийг шүүмжлэх хэрэггүй гэв. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Ийм болохоороо л олон улс оронд ад үзэгдэж байгаа юм ш дээ.

Сэтгэгдэл үлдээх