🔴“Алтан намар” үзэсгэлэн худалдаа ХУД-ийн 14 дүгээр хороонд зохион байгуулагдаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм 397

🔴“Алтан намар” үзэсгэлэн худалдаа ХУД-ийн 14 дүгээр хороонд зохион байгуулагдаж байна

Өнөөдөр ХУД-ийн 14 дүгээр хорооны газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамтарсан “Алтан намар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Маргааш 09 дүгээр сарын 20-ны өдөр 13 дугаар хорооны гадна талбайд зохион байгуулагдана. 

Эко дүүргийн баялаг бүтээгчдийн нэгдсэн “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” өдөрлөг “Алтан намар” уриан дор төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой дүүргийн 14 хороонд зохион байгуулагдаж байна.

Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан дэмжих зорилгоор зохион байгуулагдаж буй “АЛТАН НАМАР” үзэсгэлэн худалдаа маргааш дүүргийн 13 дугаар хороонд үргэлжлэн зохион байгуулагдана.

Өнөөдөр 14 дүгээр хорооны газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүний дээж, шинэ ургацын ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хямдралтай үнээр худалдан борлуулж байна.

 “Алтан намар” үзэсгэлэн худалдаагаар жимс, жимсгэнэ бүх төрлийн хүнсний ногоо  хямдралтай үнээр буюу 500-10,000 төгрөгийн хооронд дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүрч байгаагаараа онцлог юм.

 Мөн иргэд олон нийтэд зориулан урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээнийг өдөрлөгийн үеэр тус тус зохион байгуулж байна.

                                          

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх