Г.Ёндон: Ажилчид 5-7 сая төгрөгийн цалингаа 50 хувиар нэмж, хүүхдийг нь ажилд авахыг шаардсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм 4774

Г.Ёндон: Ажилчид 5-7 сая төгрөгийн цалингаа 50 хувиар нэмж, хүүхдийг нь ажилд авахыг шаардсан

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон ажил хаялттай холбоотой мэдэгдэл хийлээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон:

-Ерөнхий захирал намайг ээлжийн амралттай байх үед ажил хаях талаар ҮЭХ-ноос гаргасан байсан. Ажил олгогчийн хувьд ҮЭХ-той хамтран баталсан дэгээ сахиж, боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана, хэлэлцээрийн явцад яригдсан санал, мэдээллийг гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн дэгээ үйлдвэрийн зүгээс сахиж, ажил хаясан тухай мэдэгдэл гартал сошиалд хандаагүйг хэлэхийг хүсэж байна. Өчигдөр гаргасан уриалгад ямар нэгэн дарамт шахалт, хориглосон зүйл байхгүй бөгөөд ҮЭ-ээс хийж байгаа ажил хаялтад үйлдвэрийн удирдлагууд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ажил хаях нь хүний эрхийн асуудал. Гэхдээ бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа уг ажил хаялтад оролцож байгаа ажилчдын хувьд шүүхээр хууль бус нь тогтоогдсон үед сөрөг нөхцөл байдал үүсэх магадлалтай учир өчигдөр орой ажилчдадаа хандаж уриалга гаргасан юм. Гэсэн ч ажил хаялт өнөөдөр эхэлсэн.

Ж.Мөнгөншагай нь үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулж байгаа гэдэг нь үндэслэлгүй юм.

Үйлдвэрийн зүгээс ҮЭХ-той зургаан удаа хуралдаж, олон асуудалд зөвшилцөлд хүрч байсан бөгөөд үндсэн цалинг 50%-аар нэмэгдүүлэх асуудалд үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө хурлыг орхиж гарч явсан юм. Үүний дараа өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг цохон тэмдэглэж шүүхэд хандсан болно.

2023 онд Ж.Мөнгөншагай нь ҮЭХ-ны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50% нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаж, зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүйг анхааруулж байсан. Удирдлагын багаас ҮЭХ-тойгоо хамтран ажиллахаа үргэлж илэрхийлсээр ирсэн. Тус мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлж, танилцуулж, тайлбарлаж хэлсээр ирсэн.

Энэ дагуу бизнес төлөвлөгөөгөө боловсруулж байсан.

Энэ нөхцөл байдалд ҮЭ-ээс ажилчдын цалинг нэмэх санал тавьсан бөгөөд бидний зүгээс 2024-2026 онд 15% буюу гурван жилийн хугацаанд 56%-аар цалинг нэмэх тооцоог гаргаж танилцуулсан. Гэвч ҮЭ-ийн нөхдүүд энэ тооцооллыг хүлээж аваагүй. Бидний саналыг хүлээн авалгүй, хурлыг орхин гарч явсан. Бидний тавьсан санал хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна. Хэлэлцээрээ үргэлжлүүлэн тавих саналаа бид илэрхийлсээр байгаа.

ҮЭ-ийн ажил хаялтыг хүндэтгэж харьцаж байгаа ч хуулийн хүрээнд явагдах ёстой. Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг. Онцгой үйлдвэрийн хувьд бүх тооцоо судалгаа, тодорхой төлөвлөгөөний дагуу төсөвт суусан байдаг.

Уурхайчдын цалинг нэмэхийг бүх талаар дэмждэг. Гэхдээ нэг хүн ямар ч тооцоо судалгаагүй, санаанд орсон тоог хэлчхээд муйхарлаж зүтгэх нь бидний хэлэлцээрийг мухардалд оруулж байна гэв.

 

 

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    Лалрын авилгалчидаа удахгүй араас нь бүр их Монголчууд босно улны 3-сая Монголчуудаар өүр тоглоод сурчихсан ац минь зүгээр л зайлаад өг жангаа ид 33-жил 300-гэр бүл хагартлаа баяжсан энэ оронд өөрчлөлт хэрэгтэй орвонгоор нь бүгдийг өөрчилнө.

  2. Зочин

    Одоо Монголчууд бүгд нэгдэж хөдлөх цаг болсон Эрдэнэт түүчээллээ

  3. Зочин

    Ёндон хуучирчээ,сэтгэлгээгээ шинэчил.

  4. irgen

    Gok-iig ene hunees iluu udirdah chadvartai hun udirdah hun heregtei, ternees bish yamiig zogsooh shahsan hun lav bish

  5. Зочин

    Ажлын байр гарангууд сонгон шалгаруулалт зарлах нь зөв шүү

  6. Зочин

    Ард-чи-лаларчууд 33 жил 3хан сая хүнийг энэ их баялаг дээр улныхан болгож хоног төөрүүлж амьдруулж байна. ҮЭХ-г дэмжиж байна. 300н гэр бүлийн нэг нь энэ Ёндон гэгч хувалз мөн.

  7. Зочин

    Эрдэнэт үйлдвэр нэмэх бүрэн боломжтой 24 сонгуулийн мөнгө шийдвэрлэх гээд үхлээ юу

  8. Bat

    GOK D AJILD ORIII...HAANA HANDAH VE.

  9. Suren

    Going. Torlinhoniii alba bolgoh uuuu...tsus oirtoh bh daaaa.....ajild oreee......UBRaas..

  10. зочин

    ГОК оос эрх баригчид хэрэгцээний бүх мөгнгөө авдаг нь хэнд ч нууц биш захирлууд нь 40 50 саяын цалинтай ажилчид нь 3 4 сая бхд зөрчилдөөн үүсэх гарцаагүй ардчилсан Монгол юм л бол

  11. DR. ADITY

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Сэтгэгдэл үлдээх