Буянт-Ухаагаас Ажилчдын соёлын ордон хүртэлх чиглэлд шинээр 15-20 автобус явуулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм 857

Буянт-Ухаагаас Ажилчдын соёлын ордон хүртэлх чиглэлд шинээр 15-20 автобус явуулна

Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Урьд шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд Наадамчдын өргөн чөлөөний нийтийн тээврийн зорчих урсгалын төмөр хашлагыг мөргөсөн асуудал гарсан. Үүнийг засварлаад явж байна. Наадамчдын өргөн чөлөөнд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо өссөөр байгаа. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн тоо, зорчих ургалын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Тус өргөн чөлөөний нийтийн тээвэр зорчих эгнээнд 7.2 км төмөр хашлага тавьсан. Урьд нь наадамчдын өргөн чөлөөгөөр 100 гаруй автобус явдаг байсныг 130 болгож нэмэгдүүлсэн. 

Маргаашаас Буянт-Ухаагаас Ажилчдын соёлын ордон хүртэлх чиглэлд шинээр 15-20 автобус явуулж эхэлнэ. Энэ хэсгийн автобус хоорондын зайг 7-10 минут байхаар төлөвлөсөн. Ер нь

Наадамчдын өргөн чөлөөний авто замыг хяналтын камертай болгох ажил яригдаж байна. Тээврийн цагдаагийн албан хаагчдыг ажиллуулна. Мөн явган зорчигчдын нүхэн гарцыг ажиллуулж эхэлнэ.

Өвлийн их ачааллын үед нийтийн тээврийн чанар, хүртээмж, зорчилт урсгалыг нэмэгдүүлнэ. Гэхдээ тээврийн хэрэгсэл унаж байгаа хүнд ямар нэгэн хязгаарлалт хийгдэхгүй байх. Шинэ автобуснууд явж эхэлсэнтэй холбогдуулан хоёр байршилд замын нэгдүгээр эгнээнд төмөр хашилт хийнэ гэв.

-Автобусны хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлээд байна вэ?

-Наадамчдын өргөн чөлөөнд 100 хүрэхгүй автобус явдаг байсныг 130 болгож байна. Мөн богино эргэлтийн чиглэлийг нэмж, өнөөдрөөс үйлчилгээнд явуулна. Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явуулах юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж байна. Энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180 орж ирнэ. Улмаар арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэнэ.

 -Наадамчдын өргөн чөлөөнд хайс, хашлага тавьснаас хойш хэд хэдэн машин осол гаргаж, үүнийг мөргөсөн. Хохирлыг хэрхэн барагдуулж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд гурван байршилд хайс, хашлага эвдсэн. Үүнээс хоёр этгээдийг Тээврийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна. Нэг үйлдэл дээр хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт хийж байгаа.

-Тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа яваа вэ?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байна. Хувийн тээврийн хэрэгслийн тухайд Засгийн газраас түр журмыг баталсны дараагаар цахим гэрчилгээг иргэдэд 44 байршлаар тараана. Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн жил 161 байршилд дэд бүтцийн ажлуудыг хийж, мөн 442 мянга гаруй цахим гэрчилгээг худалдаад авчихсан байгаа.

-Наадамчдын өргөн чөлөөний замын ачааллыг бууруулах чиглэлээр хоёр байршилд авто зам тавьж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Наадамчдын өргөн чөлөөг ТЭЦ 4-тэй холбох гүүрэн байгууламж арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад орно. 2.8 км замын үндсэн далангийн ажил, хучилтыг хийж, зорчих хэсгийг нээхээр төлөвлөж байна. Харин “Мишээл” худалдааны төвөөс урагш чиглэсэн замын хучилт дууссан. Хойшоо “Эрэл” компани руу явсан замын тухайд 65 хувьтай, тус компанитай холбоотой 750 метр замын ажил шүүхийн шийдвэрийн дагуу зогсчихоод байна.

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    Мөнгөгүй2 гэчихээд шал тэнэг юм бодож олоод мөнгийг хайр найргүй цацах юм. Цавчаа л юм биз дээ.

  2. Зочин

    Наад тэнэг санаануудаа одоо больчооч дээ ямар ч үр дүн алга дэмий үргүй зардал болоод байна

  3. DR. ADITY

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Сэтгэгдэл үлдээх