🔴 Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис манай улсад хүрэлцэн ирлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 630

🔴 Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис манай улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Түүнийг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд тосон авч байна. 

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 09:00-12:00 цагийн хооронд түр хугацаагаар нэг удаа дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Тодруулбал, Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчих үед:

Чингисийн өргөн чөлөө /19-р хороолол, 120 мянгатын зам/

Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/

Олимпын гудамж /ШангриЛа худалдааны төвөөс ХУД-ийн И-Март худалдааны төв хүртэл/

Манлайбаатарын гудамж /Халдвартын уулзвараас Натурын гүүр хүртэл/

Наадамчдын гудамж /Яармагийн зам/

Иргэд та бүхэнд Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, зохицуулагчийн дохиог мөрдөж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандан, тухайн замаар зорчихгүйгээр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх