Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Нийгэм 1805

Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам эхэллээ

2023 онд Завхан, Архангай, Хэнтий, Төв, Говь-Алтай аймгуудын 100 жилийн ой тохиож байгаа билээ.

Энэ сарын 26,27,28-ны өдрүүдэд бусад гурван аймаг ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бол Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам өнөөдрөөс хурдан морины уралдааны бүртгэл хийхээс эхэлжээ. 

Мөн өнөөдөр уяачдын наадам, хүүхдийн наадам, сайхан хос, сур харваа зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд явагдана.

Ташрамд дурдахад, Говь-Алтай аймаг ойдоо зориулан 3,500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж, энэ сарын 20-нд ашиглалтад оруулжээ.

Морь, сур, бөхийн барилдаан, тууль хайлах, "Хурд" хамтлагийн тоглолт болох хөтөлбөртэй Говь-Алтай аймгийн наадам наймдугаар сарын 2-нд өндөрлөх юм байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх