🔴LIVE: Ц.Гантулга: "Эрдэнэс Таван толгой”-г ард түмэндээ өгснөөр иргэн бүр 308 сая төгрөгийн хувьцаатай болох боломжтой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 2344

🔴LIVE: Ц.Гантулга: "Эрдэнэс Таван толгой”-г ард түмэндээ өгснөөр иргэн бүр 308 сая төгрөгийн хувьцаатай болох боломжтой

Шинэ намаас “Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрт эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх эдийн засгийн үндэслэл тооцоог олон нийтэд танилцуулах “ТАВАНТОЛГОЙГ АВАХ УУ, АЛДАХ УУ" сэдэвт лекцийг МҮЭСТО-нд үнэ төлбөргүй хүргэлээ. Энэ үеэр тус намын дарга Ц.Гантулгатай ярилцсан юм. 

ШИНЭ намын дарга Ц.Гантулга: 

-2018 онд Зөвлөлтэй байх үедээ тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Хоёр Тавантолгой байсан, нэгийг нь алдчихсан. Үлдсэн ганц Тавантолгой ашгаа өгөхгүй байна. Ашиг өгөхгүй ийм байлгаж байхаар олон нийтийн өмчит болгоё. Олон нийтийн өмчит болгосноор ард иргэдийнхээ санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг нээж өгье" хэмээн тухайн үед би хэлж байсан. 

"Эрдэнэс Тавантолгой"-н ажил дампуурч байна. 44 их наядын хулгай гарчихаад байна. Энэ бол төр бизнесийн салбарт оролцсоноос дампуурдгийг харуулж байна. Гэтэл хажууд нь "Энержи ресурс"-ийн ажил хамаагүй эрүүл явж байна. Тавантолгойг олон улсын хөрөнгийн биржид гаргагүй байгаа учир нь үеийн үед идэж шамшигдуулахыг хичээж ирсэн. 

Иймд "Тавантолгой"-д ард түмнийх болгоё. Нээлттэй, хяналттай болгоё. Хулгайлаад байгаа тэр зүйлийг ард түмэндээ өгье. Технологийн хувьсгал хийснээр хүнд аж үйлдвэрүүдтэй болъё гэж байгаа юм. Үүнийг манай намын эрдэмтэн, судлаачид судалж гаргаж ирсэн учир өнөөдөр ард түмэндээ нээлттэйгээр танилцуулж байгаа юм. 

-"Тавантолгой"-г нээлттэй болгосноор нэг хүнд хэдэн төгрөгийн ногдол ашиг хуваарилагдаж байгаа гэж тооцож гаргаж ирсэн бэ? 

-Тавантолгой маань 15 тэрбум нэгж хувьцаатай. Нэгж хувьцааг олон улсын ханшаар 15 ам.доллараар үнэлсэн. Гэтэл нэг иргэн 1072 хувьцааны нэгж хувьцааг 933-хан төгрөгөөр өгчихсөн. 12.7 их наяд буюу 85 хувь нь төрд байна. Үүнийгээ л ард түмэндээ өгчихье өө гэж байгаа юм. Тэгэхээр нэг иргэний хувьцаа 4400 болно. Үүнийг 20 доллараар үржүүлэхээр 88 мянган доллар буюу одоогийн ханшаар иргэн бүр 308 сая төгрөгийн хувьцаатай болох боломжтой болох юм. 

ШИНЭ намын ЕНБД Б.Мөнхжаргал: 

-Тавантолгойн асуудлыг бид өнөөдөр яриад гарч ирж байгаа юм биш. 15 жилийн өмнөөс ярьж ирсэн. Энэ талаар дахин дахин ярьж сануулах нь бидний үүрэг. Энэ лекцийн дараа бид ард түмнээсээ гарын үсэг цуглуулна. Энэ зун бид 21 аймаг, есөн дүүргээр явна. Ирэх намар гэхэд бид 1 сая иргэнийхээ гарын үсгийг цуглуулж, эрх баригчдад шаардлагаа хүргүүлнэ. Тавантолгойг ард түмэн өөрсдөө авъя гэхгүй бол улс төрчид өгөхгүй шүү. Эсэргүүцэж байгаа бүхэн нөгөө л МАНАН бүлэглэлийнхэн шүү. 

Монголд улс төрийн 30 гаруй нам байна. Бүгд бэлэн мөнгө тараах талаар ярьж байна. Шударга иргэдийн нэгдсэн нам буюу ШИНЭ нам л Тавантолгойг ард түмэндээ өгье гэж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх