🔴LIVE: Төрийн гурван өндөрлөгт #NoWar, #NoDoubleStandard хөдөлгөөнөөс шаардлага хүргүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 649

🔴LIVE: Төрийн гурван өндөрлөгт #NoWar, #NoDoubleStandard хөдөлгөөнөөс шаардлага хүргүүлнэ

Төрийн гурван өндөрлөгт #NoWar, #NoDoubleStandard хөдөлгөөнөөс шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэдний зүгээс Эрүүгийн хуулийн 23.1-д заасан хууль сахиулагчийн бие халдсан гэдэг үндэслэлээр зургаан залууд цахим гав зүүсэн. Тэдэнд 1-1.2 жилийн хугацаатай, дүүргийн хязгаарлалт тогтоосон. Энэ зүйл заалтыг өөрчилж, солих шаардлагатай. гэлээ.

Мөн нэр төрд халдсан гэдэг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Үүнийг эргэж харах шаардлагатайгаас гадна хөнгөн гэмтэл учруулах гэдэг заалт орсны дараа хүний эрхийг хэрхэн хангаж байгаа гэдэг асуудлаар нээлттэй мэдээлэхийг хүсэв.

#NoWar, #NoDoubleStandard хөдөлгөөнөөс жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөний тухай хууль болгон шинэчлэн найруулах санаачилгыг хүргүүлж байжээ. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт хийх бус шинэчлэн найруулах шаардлагатай. Энэ хуулийг иргэдийнхээ эсрэг ашиглаж, зөрчлийн хэрэг үүсгэдэг. Иймд хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх үүднээс төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна гэсэн юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх